Үйлчлүүлэгчээ үхтэл нь уулгажээ
Энэ эмгэнэлт хэрэг явдал өнгөрсөн оны аравдугаар сард болсон ч шүүх хурал дөнгөж сая хуралджээ. 56 настай Рено Прюдом уг уушийн газар охин болон найз нөхөдтэйгээ очиж архи уултын дээд амжилт тогтоохоор шийджээ. Тэр үдэш тэрбээр 56 жүнз хатуу дарсыг зооглосон аж. Бармэн эр ч түүнд архийг харамгүй хундагалж байсан тул эцэс сүүлдээ Рено “Одоо болно” гэж хэлээд тасарч унасан гэнэ.
Хэтрүүлж уусан эр бусдын тусламжтайгаар гэртээ харьж дөнгөсөн ч шөнө биеийн байдал нь муудаж эхэлжээ. Охин нь түргэн тусламж дуудсан ч үүрээр сайн эр өөд болжээ. Талийгаачийн охин бармэн эрийг шүүхэд өгсөн байна. Түүний үзэж байгаагаар Крепен аавыг нь хорих ёстой байсан аж. Шүүх уушийн газрын ажилтныг санамсаргүй аллага үйлдсэнд буруутай хэмээн үзжээ. Бармэн эрд дөрвөн сар тэнсэн харгалзах ял сонсов. Мөн тэрбээр нэг жилийн хугацаанд согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад ажиллах эрхгүй болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
URL: