“BMW” 1970 оны загваруудаа дахин танилцуулна

Герман тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч BMW компани энэ онд хэрэглэгчиддээ зориулан 1970 оны 3,0 CSL автомашины шинэчилсэн загварыг танилцуулах гэж байна.

Энэ бол компаний 2015 оны хамгийн том төсөл юм. Жил бүрийн уламжлалт Concorso d’Eleganza Villa d’Este тусгай үйл ажиллагааны үеэр компани Италийн автомашины зах зээлд хөл тавьсны дурсгал болгон халуун оронд зориулсан гайхалтай төмөр хүлгүүдээ дэлгэсэн юм.

Харин энэ онд 5 дугаар сарын 22-нд үүдээ нээсэн тусгай үйл ажиллагаанд компани 1970 онд эд тренд болж байсан онгоц загварын BMW 3.0CSL-ыг олны өмнө танилцуулсан юм.

Автомашины түүхэн хөгжлийн илэрхийлэл болсныг нь үнэлж 2015 оны хамгийн онцлох төмөр хүлгүүдийн нэгийг түүгээр нэрлэж болно.

Мөн BMW 3.0CSL-ийг дэлхийн анхны урлагийн бүтээл төмөр хүлэг гэж нэрлэж болно.

1975 онд АНУ-ын зураач Александр Калдер уг автомашинд Энди Вархол, Фрэнк Стелла, рой Личенштэйн нарын зургийг мөнхлөхийг хүссэн байдаг.

Харин үүний дүнд 2015 онд эдгээр шилдэг зураачдын бүтээл шингэсэн ховор төмөр хүлгүүд дахин амилсан байгаа юм. Гэхдээ компаний зүгээс түүхээ хадгалсан загварыг нь батмобайльд шилжүүлсэн байгаа юм.

Компани ногоон өнгөөр олны анхаарлыг татаж байгаа шинэ төмөр хүлгийн үнийг нууцалж байгаа ч төгс хувилбарыг нь ирэх 2016 оны 8 дугаар сард худалдаанд гаргахаар болжээ.


URL:

Нэр: Joker188 Brune Огноо: 24 February 2020

Link Alternatif Judi

Нэр: Kellye Grady Огноо: 17 March 2020

แทงบอลยูโร 2020 UFA089 เว็บไซต์แทงบอลยูโร2020 แทงบอลยูโรออนไลน์2020

Сэтгэгдэл бичих