Хуримынхаа 57 жилийн ойгоор эмгэнээ гайхшруулав
Нэгэн нартай сайхан өглөө Жим Рассел смокинг өмсөж, эрвээхэй зангиа зүүгээд гоёмсог сарнай цэцгийн баглаа, чихрийн цуглуулга худалдаж аван хуримынхаа 57 жилийн ойн баярын мэндийг хүргэхээр эмнэлэг рүү өөрийн эхнэр Элеонорыг эргэхээр очжээ.
Ийм гэнэтийн бэлэг барина гэж төсөөлөөгүй эмгэн нь төдийгүй эмнэлгийн эмч, ажилтнууд ч сэтгэл өндөр байсан гэнэ. Элеонор эмгэн нэг сарын өмнө эмнэлэгт хэвтсэн учраас тэмдэглэлт ойн баяраа гэртээ тэмдэглэж чадаагүй юм. Тиймээс гэр бүл нь хуримын ойг нь мартагдашгүй хийж өгөхөөр шийджээ.
“Энд орон дээр өдөржингөө хэвтэх нь их уйтгартай зүйл. Нөхөр, хүүхдүүд маань гэнэт орж ирэхэд би залуу халуун насны инээмсэглэл тодруулсан шүү” хэмээн Элеонор эмгэн баяр хөөрөө нууж ядан хэлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: