Дэлхийн анхны усан доорхи цогцолбор ”Малдив”-т байрладаг
Малдив улсын SUBSIX-т дэлхийн анхны усан доорхи шөнийн клуб, уушын газар, рестораныг багтаасан цогцолбор байрладаг бөгөөд тансаг зэрэглэлийн хуримын үйл ажиллагаа, төрсөн өдрийн үдэшлэг зэргийг зохион байгуулдаг байна.
Анх 2012 онд нээгдсэн уг байгууламж шинэчилсэн засварт орж хэд хэдэн тусгай тэнхимийг усан доор байгуулан энэ сард нээлтээ хийсэн байна.
Нияама нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг уг газрыг анх Малдивийн Пер Акиум компани нээсэн юм байна. Хэдийгээр газраас доош 500 метрийн ёроолд байрлах ч уг газар тог цахилгаан, тэр бүү хэл утасгүй интернетийн үйлчилгээг ч шийдсэн байна.
Халуун орны жинхэнэ диваажинг нэвтрүүлэх уг цогцолборт ирэгсдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг бүрэн шийдсэн юм байна.
Газар зүйн байрлалын хувьд Малдивын бүс Энэтхэгийн далайд оршдог, зөвхөн усан доторхи бус далайн төвшнөөс дээшхи сонирхолтой үйлчилгээг ч цогцлоосон юм байна.
Харин усан доторхи гэдгээрээ олны анхаарлыг татаж байгаа уг байгууламж нь далайн төвшнөөс доош 6метрийн ёроолд байрладаг юм байна.
Өрөө тасалгааны төвийг бодолцож эргэн тойронд бүхэлд нь тусгай хамгаалалттай шилийг шийдэж өгсөн байгаа юм.
Ингэснээр та 360 градуст бодит далайн амьдралыг бүхэлд нь тольдоно гэсэн үг.
Үүнээс гадна зарим шат, төвлөрөл багатай шал зэргийг тусгай нарийн бүтэц бүхий шилээр төлөвлөж үйлчлүүлэгдээ цэнхэр далайг өдөр шөнийн алинд ч шийдэх боломжийг олгосон.
Харин уг цогцолбороор аялахыг хүсвэл нэг хүн 560 ам.доллар төлөөд захиалга өгч компаний тусгай тээврйин хэрэгслээр далайн ёроолд очих юм байна.
Б.Сондор
medeelne.mn
URL: