Монголд дээд түвшний авлига 2002 оноос эхтэй
“Ил тод байдлыг дэмжих түншлэл” ТББ 2006-2014 оны хооронд явуулсан Азийн сангийн “ Монгол Улсад авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх ” хөтөлбөрийн хүрээнд хийсэн “Авлигийн талаарх олон нийтийн ойлголт болон мэдлэг тогтоох “ судалгааг суурь болгон харьцуулж тойм мэдээлэл гаргасан байна. Уг мэдээллийг “ Ил тод байдлыг дэмжих түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав өнөөдөр иргэд болоод гишүүн ТББ-ын төлөөлөл болон зарим сэтгүүлчдэд танилцуулж хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2006-2009 оны хооронд нийт найман удаагийн судалгааг хийхэд иргэдийн дийлэнх олон нь Монголд авлига нийтлэг үзэгдэл гэж үзсэн хэвээр байсан. Дунджаар таван өрхийн нэг нь гурван сарын хугацаанд ямар нэгэн хахууль өгдөг. Сүүлийн дөрвөн жилд өрхүүд нийтдээ 479 тэрбум төгрөг хахуульд төлдөг байжээ. Харин хахууль өгсөн өрхийн тоо 2006 оныхтой харьцуулахад буурчээ. Хахуулийн хэмжээ 118 мянган төгрөг байсан бол 2012 онд 391 мянган төгрөг болж өсчээ. Гэхдээ хахууль өгөхгүй гэж хариулсан хүний тоо нэмэгдсээр байгаа ч авлига өгөх хүний тоо буурсан гэжээ. Өмнө хийсэн 11 удаагийн судалгаагаар өрхийн төвшин дэх авлигын цар хүрээ, тохиолдлыг судалсан бол 2013 онд өндөр албан тушаалтанд холбогдох авлигын талаар судалжээ. Газрын алба, уул уурхайн салбар 2006 оноос хойш авлигад хамгийн их өртсөн бол улстөрийн намууд дараа нь нэрлэгдсэн хэвээр байжээ. Төрийн өндөр албан тушаалтнууд авлигын томоохон хэрэгт холбогдож нөлөө бүхий улстөрийн бүлэглэлүүд бий болж байгаа нь дээд түвшний авлига байгаагын илрэл гэж судлаачид үзжээ. Тухайлбал судлаач Д.Цэрэнжав “ Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг судлаад үзэхэд дээд түвшний авлига Монголд 2002 оноос хуулиараа нээлттэй болгосон гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл иргэнд газар өмчлүүлэх хууль батлагдаад 13 жил болж байхад өнөөдөр дөнгөж 11 хувьтай байгаагаас харахад тодорхой. Хувчлалыг яагаад ингэж удаашруулсан гэдэг нь бодлогын авлига энэ хуульд нуугдаж байна” гэв. Найман жилийн хугацаанд Газрын алба, Төрийн өмчийн уул уурхай, орон нутгийн худалдан авалт, тендер хамгийн их авлигад өртсөн байгууллагаар нэрлэгдсэн хэвээр. Одоо ч нэрлэгдсээр байгааг онцолсон. Мөн дээд түвшний авлига, түүний хууль эрх зүйн зохицуулалтын талаарх судалгааны баримт мэдээллийг “ Эмэгтэй удирдагч сан” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга В.Удвал танилцуулсан.
Эх сурвалж:www.polit.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
2002 onoos bish baihaa, Bur 90-eed ony dundaas ehtei yum baina lee.