Австралийн телевизийн нүүр царай болсон Монгол бүсгүй
Австралийн загварын ертөнцөд Odna Gerel нэрээр танил болсон Г.Одончимэг өдгөө Австралийн “Chadwick” агентлагт харьяалагдаж, “Channel 7” телевизийн шоу нэвтрүүлгийн нүүр царай болжээ.
Тэрбээр 15 настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд гадаадыг загварын ертөнцөд цахиур хагалсан содон фигур.
Бусад моделиудын нэгэн адил чамгүй эрчүүдтэй нэр холбогдож, хамгийн сүүлд “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй романс үүсгээд байсан тэрээр эндхийн уул уурхайн компанийн ажилтан чинээлэг австрали эртэй амьдрал холбож, харьд бэрлэснээс хойш гадаад дахь карьер нь эрчээ авсан гэж болно.
Хонгконгийн “Elit model look”, “Deal or No Deal” , Австралийн Channel 7 телевизийн “Deal or No Deal”, ”Project Runway Australia” гэх мэтчилэн түүний оролцсон тэмцээнүүд бас ч гэж зиндаа илэрхийлдэг.
Даатгалын эдийн засагч мэргэжилтэй модель бүсгүйн өнгөрсөн жил австрали нөхрөөсөө өрх тусгаарласан гэдэг.
Б.Дэжид
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Mongol tarai algaa Erliiz yumuu?