Г.Дэнзэнг 14 хоног саатуулна

uls_555e77d11df77_1

ЗГХЭГ-ын дэд дарга асан, Оюутолгой компанийн ТУЗ-ын даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг өчигдөр АТГ-аас саатуулсан тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан. Энэ талаар АТГ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр ангид одоогийн байдлаар Г.Дэнзэнг саатуулаагүй гэх мэдээллийг өгөөд байгаа.

Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг АТГ-аас саатуулсан нь үнэн юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг прокурорын зөвшөөрөлтэйгээр 14 хоног саатуулаад байгаа аж.

Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Д.Содномдорж хэлэхдээ “Г.Дэнзэнг ярилцлага өгсөнөөс нь болсон юм уу өчигдөр 13.00 цагийн үед АТГ-аас гэрт нь хууль бусаар нэгжлэг хийж, албадан байцаалт авч байгаа гэсэн мэдээлэл ирсэн. АТГ-аас дотогш оруулж, үйлчлүүлэгчтэй маань уулзуулахгүй байна. Энэ нь өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм” гэсэн юм.

Г.Дэнзэнг 2013 онд Авлигатай тэмцэх газраас 17 тэрбумын асуудлаар хэд хэдэн удаа шалгаж хэргийг прокурорт шилжүүлсэн ч тухай бүрт прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Тэрээр хоёр хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа “Би 17 тэрбум төгрөгийн болон нэг ч төгрөгийн тендер аваагүй” гэж ярьсан.


URL:

Сэтгэгдэл бичих