С.Ганбаатар: Гэрээ Монголыг 1.8 тэрбумын өрөнд оруулна

1432185190555d696618b15

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний асуудлаар гарын үсэг зурсан явдлыг шүүмжиллээ. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд “Дубайд үзэглэсэн нууц гэрээ надад байна. Энэ гэрээ бол Монгол Улсыг 8.1 тэрбум ам.долларын өрөнд, 15 банкны барьцаанд оруулах гэрээ. Энэ гэрээнд Сангийн сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” хэмээн мэдэгдсэн. Түүний хэлснээр Дубайд Засгийн газар нууц гэрээ байгуулсан болж таарах нь. Засгийн газар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсон тухай таатай мэдээллийг явуулж байгаа. Гэтэл үүнтэй зэрэгцээд нууц гэрээний асуудлыг Их хурлын гишүүн ярьж буй нь анхаарал татаж байна.

Түүний хэлснээр тус гэрээний 4.4-т зааснаар 2010, 2011, 2012, 2013, 2014 оны санхүүгийн тайланг Сангийн яам 5 хоногийн дотор баталгаажуулахыг тулгасан байна. Үүний цаана Монгол улс ойролцоо тооцоогоор 6 тэрбум ам.долларын хохирол хүлээх болж байна. Мөн гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, зээл, зээлийн хүүгийн зардал өсч Оюутолгой төслөөс Монголын талын авах ногдол авах ашиг 2048 он хүртэл 0 хувь болох ба татвар ногдох орлого буурна. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын зээлийн өр, барьцаанд Монгол улсын газар нутаг, ашигт малтмалын орд тавигдах эрсдэл учрахаар нөхцөл байдал үүсэх аж.

Иймд УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс тайлбар авах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Түүнчлэн тэрбээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг эх хувилбараар нь олон нийтэд дэлгэлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тухайд өнөөдөр эх орондоо ирмэгцээ Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх болсон асуудлаар мэдээлэл хийх юм.

Ц.Нандин


URL:

Нэр: Монгол Огноо: 21 May 2015

АН-ийн үед МОНГОЛ УЛС ҮР УДМААРАА ӨРӨНД УМБАЖ ШУМБАХ ЮМ БАЙНА ДӨӨ!!! Дахиж АН төрд гарвал ч ЗЭЭЛ АВААД ГАДАГШАА ГАРЧ ИРГЭНШИЛЭЭ СОЛИНОО!!!

Нэр: МОНГОЛ ХҮН Огноо: 23 May 2015

ГАНБААТАР ГИШҮҮН ЭХНЭЭСЭЭ ОЮУ ТОЛГОЙН БУЛХАЙТАЙ ХЭСГИЙГ ОЛЖ ХАРААД НОЦОЛДОЖ БАЙГАА ХҮН ШАНТРАХГҮЙ БАРИМТ ЦУГЛУУЛААД ДАВШ БҮҮ АЙ МОНГОЛЫН ИРГЭДИЙН АМЬДРАЛЫГ ҮНСЭНД ХАЯСАН ШАЛЗ БОЛГОСОН ГЭРЭЭГ ҮНЭН БАРИМТТАЙ ТУЛГАН ЗАРГАЛД БҮХ АРД ИРГЭД ИЙМ ИХ БАЯЛАГТАЙ ОРНЫ ХҮМҮҮС ГУЙЛГА ГУЙЖ ГУДАМЖИНД СУУЖ ГАДААДААР ЦАГААЧЛАН АМЬДРАХЫГ ЭНЭ ТӨР ХИЙСЭН. ӨӨРӨӨ УХСАН НҮХЭНДЭЭ УНАХ БОЛНО МОНГОЛЫН ТӨР ТАНЫГ ДЭМЖИЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих