Х.Тэмүүжингийн “тэнэглэл” хэрээс хэтэрлээ

tebkaaaaИх сургуульд хичээл зааж, оюутнуудад лекц уншиж,  эрх зүйн онол ярьж  явдаг багш залуу  2008  оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болжээ. Х.Тэмүүжин гишүүн болох үедээ  “эд хөрөнгийг эрхэмлэдэггүй, эрдэм номыг чухалчилдаг, шударга ёсыг дээдэлдэг” хүн гэж өөрийгөө дөвийлгөж  байсан боловч  өнгөрсөн 8 жил түүнийг хэн болохыг илчилсэн гэхэд болно. 2008 онд “Танайд хоноё” нэвтрүүлгээр оролцож байсан Х.Тэмүүжийн багшийн  гэр орон, өнөөдрийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн орон сууц хир өөрчлөгдснийг харахад л түүний  гишүүн болохоос өмнө ярьж байсан зүйл нь хир үнэн байсан нь анзаарагддаг.

Ам нээх бүрдээ Хууль эрх  зүйн  салбарын шинэчлэл өөрчлөлтийн тухай ярьдаг байсан багш залууд Монголын ард түмэн 2 удаа итгэл үзүүлж, төрийн эрх мэдэл олгож, Хууль зүйн сайд болгож, ярьж хэлж байсан салбарын шинэчлэлээ өөрийн гараар зохион байгуулах боломжийг олгосон байдаг.

Харамсалтай нь онол ярьдаг багш маань Монголын хууль  эрх зүйн салбарыг  улс орныхоо нөхцөл байдал, онцлог,  хүн амын тоо, газар нутгийнхаа байдлаа  харгалзан үзэлгүйгээр хэтэрхий барууныг дуурайсан  онолын “туршилтанд” энэ салбарыг удаа дараа оруулж, хууль эрх зүйн орчинг хөгжүүлэхээсээ илүүтэй хөшүүн байдалд оруулсан.

Шинэчлэл нэрээр  Монголын “хөрс  шороо”-нд буухааргүй хийсвэр,  хөндий хуулиуд батлан гаргаж, заримыг нь батлуулахыг оролдож байх үедээ салбарын сайдаасаа бууж  энэ салбарыг мэддэг, ойлгодог олон хүмүүсийг баярлуулсан. Түүний энэ салбарт бий болгосон “балагийг”   дараагийн сайд нь арилгах гэж салбарынхантайгаа хамтран  “үйлээ үзэж” байна.

Хэлж ярих, хийж хэрэгжүүлэх хоёр тэнгэр  газар шиг ялгаатайг өнгөрсөн хугацаа түүнд мэдрүүлж өгсөн байх гэж болтол бас тиймгүй бололтой. Өнгөрсөн хугацаанд шударга ёс ярьдаг байсан Хууль зүйн сайд  асан Х.Тэмүүжин гэдэг хүн хир шударга хүн байсан вэ гэдгийг Монголын ард түмэн түүний  Г.Сарангэрэлтэй холбогдсон “хормойн” явдлаас нь тодорхой мэднэ.

Тэрээр Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа Хотын төвд эмнэлгийн зориулалтаар баригдсан барилгыг “хорих анги” болгох шахсан,  эрх мэдлээ ашиглан хоригдож байгаа сэжигтэнтэй уулзсан,   19 настай охиныг садар самуунд уруу татсан, эрх мэдлээ ашиглан цагдаагийн байгууллагаас өөртэй  нь холбоотой хэргийг мөрдөн шалгах үйл явцад саад учруулсан гэх зэрэг үндэслэлээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүнийг огцруулахаар санал гаргаж байсан байдаг.

Өдгөө хууль зүйн салбарт учруулсан түүний  балгийг  Хууль зүйн сайд Д.Дорлигжав засах гэж оролдож байна. Тийм атал УИХ-ын Х.Тэмүүжин  түүн рүү хувийн “өш хонзон” хэмээр араншин гаргаж, хэлэх хэлэхгүй үгээр “дайрч”  сууна.

Х.Тэмүүжин юу ч ярьлаа гэсэн түүнийг  байгаад хэн болсныг Монголын ард түмэн хэдийнэ  мэддэг болсон нь яамай даа.

А.Гал

Ugluu-logo20


URL:

Нэр: зочин Огноо: 21 May 2015

дорлигжав ч гэсэн эрдэнэт уйлдвэрийн дарга болсныхоо дараа яаж баяжиж ямар байранд орсоныг мартав!

Сэтгэгдэл бичих