Спортын шинэ хос С.Цэрэнчимэд – Л.Отгонбаатар

uls_555c3d5f2c901_1Монголын спортод Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар (жүдо), О.Гүндэгмаа (буудлага), гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ П.Лхамдэгд (хоёул жүдо), Гавьяат тамирчин дасгалжуулагч Х.Болдбаатар, Азийн аварга Ц.Мөнхзаяа нарын хосууд цөөнгүй бий. Тэгвэл тэдний араас нэгэн залуу хос замнаж магадгүй байна. Чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд, жүдо бөхийн ОУХМ Л.Отгонбаатар нар үерхэж байгаа ажээ. Энэ тухай жүдоч залуу фэйсбүүк хуудсандаа “Хязгааргүй их хайртай юм байгаан. Санаж байна шүү” хэмээн жиргээд, хамтдаа авахуулсан зургаа тавьсан байна. Энэ өдрүүдэд С.Цэрэнчимэд Францад болсон олон улсын тэмцээнд оролцож байсан билээ.

ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар нь улсын наадамд хоёр удаа гурав давж байсан аймгийн арслан Л.Үйтүмэнгийн төрсөн дүү бөгөөд Архангай аймгийн Батцэнгэл суманд төржээ. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард БНСУ-ын Инчон хотноо болсон Азийн XVII наадмын 90 кг-ийн жинд хүрэл медаль, самбо бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан юм.

 Ч.Амартүвшин

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих