Өнөөдөр Барак Обама төрсөн өдрөө тэмдэглэнэ

Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 50 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ. 1961 оны наймдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч мэндэлжээ.

Үдээс хойш төрийн тэргүүнийг хамтран ажиллагсад нь Цагаан Ордны дугуй зааланд баярлуулах гэнэ.  Харин орой нь Обама гэр бүл найз нөхөдтэйгөө баяраа тэмдэглэх аж.  Ихэнх зочид нь тэргүүн хатагтай Мишелийн төрсөн хот болох Чикаго хотоос хүрэлцэн ирэх юм байна.

Татвар төлөгчдийн мөнгөөр  ерөнхийлөгч болон түүний найз нөхөд зугаацахгүй бөгөөд Цагаан Ордонд болох баярын үдэшлэгт зарцуулах хөрөнгийг ерөнхийлөгчийн гэр бүл өөрсдөө хариуцах аж.

А.Цацрал


URL:

Сэтгэгдэл бичих