ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх үү

1431996383555a87df8164cХууль зүйн сайд Д.Дорлигжав өмнөх сайд Х.Тэмүүжингийн эхлүүлсэн шинэчлэлийг үндсээр нь өөрчилсөөр байна. Тодруулбал, Д.Дорлигжав Х.Тэмүүжингийн үгүй хийсэн Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба, Замын цагдаагийн газрыг сэргээж, мөн албан тушаалын цолыг хуучин хэвэнд нь оруулсан. Түүнчлэн Дотоодын цэргийг сэргээх, Тахарын албыг үгүй болгох зэрэг ажлуудыг ярьж, шинэ шинэ хуулийн төсөл өргөн бариад байгаа юм.

Тэгвэл шинэ сайд Д.Дорлигжав Х.Тэмүүжингийн томилсон ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь өөрийнхөө хүнийг томилох гэж байгаа гэх бор шувуу ЦЕГ-т нисэж эхэлжээ. Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд Р.Чингисийг чөлөөлж, харин түүний оронд Ш.Ганболдыг томилж магадгүй байна. Ш.Ганболд нь Х.Тэмүүжингийн үед ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан юм.

Б.Анир

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих