“Тавантолгой”-г шийдэж чадна гэсэн итгэлтэй байгаа

71v75l9cts3nqfc25gcb6s7li4

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас өргөн барьсан болон хэлэлцэх шатандаа явж байгаа хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдыг мэдээлэл хийсний дараа гишүүд асуулт тавьж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Ажил хийх улирал болж байна. Гэтэл Шийдлийн Засгийн газар шийдсэн зүйл байхгүй, мэдээлэл хийдэг Ерөнхий сайдтай боллоо. Эдийн засгийн байдал хүнд байна. УИХ дээр өргөн барьж байгаа 2016 оны төсөөлөл хүнд, харни ОУВС, Дэлхийн банкны төсөөлөл өөдрөг юм билээ. Монгол төр яагаад бүсээ чангалахгүй байна вэ? Хүндрэл хэвээр байгаа үед сумын Засаг даргын орлогчтой  ажиллах хэрэг байна уу. Таны хэлсэн үг яагаад ажил хэрэг болохгүй байна вэ? Зайлшгүй бодлогын сонголт руу орох шаардлагатай байна. Бид Маш их цаг алдаж байна. ОУВС-гийн хөтөлбөрөө хэрэгжүүлвэл ямар давуу тал, хүндрэл байна вэ?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийдэг цаг, давтамж хуулийн дагуу явагдаж байгаа. Улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдалтай холбоотой асуудал яригдаж байна. Өнөөдөр Дэлхийн банкны санхүүгийн том захирал манайд айлчилж байгаа. Холбогдох байгууллагуудтай уулзаж байна. Дэлхийн банк болон ОУВС-гаас ирэх сард ирж судалгаа хийнэ. УИХ дээр орж ирэхэд харлуулсан асуудал байна.  УИХ дээр явж байгаа бизнес дээр үг гуйвуулж, улстөржүүлэхгүй байх ёстой.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:

-Төсвийн хүндрэлтэй холбоотой цалин тавигдахгүй байна гэсэн. Төрийн сан ямар нэг байдлаар саатаагүй. Татварын тогтолцоон дээр ажил хэвийн явагдаж байгаа. Татварын ерөнхий хуулинд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан байгаа. Тухайн аж ахуйн нэгжид шалгалт хийх асуудлыг урьдчилан мэдэгдэх өөрчлөлт орж байгаа. Санхүү, зээлийн хувьд өнөөдрийн хувьд 740 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээл байгаа. Энэ нь нийт багцын 6.4 хувийг эзэлж байна гэсэн статистик мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:

-Эдийн засгийн хүндрэл хэдий хүртэл үргэлжлэх вэ? Ямар гарц байна. Үндсэн хууль, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах, Монголын нийгмийн зөрчлийг багасгах талаар ямар ажил хийгдэх вэ? Ажлаас бөөнөөр нь халдаг асуудал дахиад бий боллоо. Үхлийн тойргоор явж байх хэрэг байна уу? Агентлагуудад сарын хугацаанд хүнд суртлаас гарах аян өрнүүлж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Бид УИХ-аар хэлэлцээд цогц бодлогоо баталсан. Энэ төлөвлөгөөний дагуу Засгийн газар үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явж байна. Макро эдийн засгийн хувьд зарим зүйл дээр хүнд байгаа ч зарим асуудалд нааштай үр дүн гарч байна. Ам.доллар, валют, инфляцийн хувь хэмжээнд асуудал байгаа. Гэхдээ эдийн засаг ерөнхийдөө агшиж байгаа гэдэг үүднээс ажил хэрэгжүүлнэ. Экспорт дэмжинэ, бонд босгох хөрөнгө оруулалт татах гурван асуудал дээр эдийн засгаа сэргээхээр ажиллаж байна. Тавантолгой дээр шийдвэрээ гаргаж чадна гэсэн итгэл үнэмшил байгаа. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хүнд суртлыг багасгаж болно гэж үзэж байна. Хүнд суртлаас гарах сарын аяны саналыг дэмжиж байна. Засгийн газар байнга ажлуудыг хэрэгжүүлдэг. Байнгын үйл ажиллагааны хэвшил болгоход нь анхаарна. Жишээлбэл УИХ-д өргөн барьсан Татварын хуулин дээр аж ахуйн нэгжүүд жилд 1-2 удаа гаргахаар болж байна. Учир нь аж  ахуйн нэгж жилдээ 41 удаа санхүүгийн тайлан гаргадаг хүнд сурлыг зогсооно.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:

-НӨАТ-ын буцаан олголт хуулийн дагуу явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар 26 тэрбум төгрөг олгосон.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх


URL:

Нэр: Anonymous Огноо: 17 May 2015

Ene yu gesen yg ve arai . . .

Сэтгэгдэл бичих