Монголын баг хагас шигшээд шалгарлаа
“Буянт-Ухаа” спортын ордонд болж буй Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Монгол, БНСУ, Япон, Тайванийн багууд шалгараад байсан юм. Өчигдөр БНСУ-Монгол, Тайвань-Япон багуудын тоглолт боллоо. Тус тоглотонд хожсон багууд хэсгийн нэгдүгээр байраар шалгарах байсан. Энэхүү тоглолтоос БНСУ, Япон өрсөлдөгчөө 3:0-оор буулгаж авлаа.
Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр тоглолт байхгүй юм. Харин маргааш хагас шигшээ тоглолт болох бөгөөд хожсон багууд алтан медалийн төлөө өрсөлдөх эрхийг авна. Хожигдсон багууд хүрэл медалийн төлөө тоглоно.
“А” хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан БНСУ Тайваны багтай, “В” хэсгийн тэргүүн багаар тодорсон Японтой Монгол Улсын шигшээ баг тоглох юм. Харин БНХАУ, ХонгКонг, Макао, БНАСАУ-ын багууд V-VII байрын төлөө өрсөлдөнө.
Түүнчлэн Маргааш 18.00 цагаас БНСУ-Тайвань, 20.00 цагаас Монгол-Японы тоглолт болно.
Б.Учрал
URL: