Ким Чен Ун төрөл саднаа хөнөөсөөр байна
Умард Солонгосын өндөр албан тушаал бүхий нэгэн иргэн Ким Чен Уны талаарх бас нэгэн гашуун баримтыг CNN-ийн сурвалжлагчид дэлгэжээ.
Ким Чен Ун 2013 онд хүргэн ах Жан Сон Такийг цаазаар авч дэлхий дахиныг цочирдуулсан. Тэгвэл түүний эхнэр, өөрийн авга эгч Ким Кён Хуй-ийг ч мөн адил хордуулан хөнөөсөн байна. Энэ талаар Ким Чен Уны бие хамгаалагчид л мэдэж байгаа бөгөөд хэрэг одоогоос жилийн өмнө болжээ.
Учир нь 2013 онд Жан Сон Такийг шударга бусаар цаазаар авсны дараа эхнэр нь зарга мэдүүлж эхлэсэн байна. Тиймээс эхнэрийнх нь амийг барихын тулд хөнөөсөн аж.
URL: