Татвар нэмэгч Баярцогт сайд тансаг машин хэдтэй вэ?

Шинэ оны босгон дээр  машины татварыг нэмж, өөрийг нь дэмжигч гар хоосон  ардчилагчдаа,   ядуу  Сэлэнгийн

сонгогчдоороо тохуу хийсэн энэ Баярцогт гэж хэн бэ?

Гуч хүрээгүй байхдаа гурав урваж амжсан нь

Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл хэмээх залуу коммунистуудыг хүмүүжүүлэгч байгууллагыг толгойлж байсан энэ залуу гэнэт л 1992 оноос Ардчилагчдыг дагаж гүйх болсон нь Эрх чөлөөний ардчилалыг эрхэмлэгч итгэл бишрэл нь дйлсэнийх үү, аль эсвэл эрх мэдэлд хүрэхэд эсрэг тал руу урвасан нь дээр юм байна гэдгийг эртнээс мэдэрсэн заль байсан юм уу бүү мэдээ, та өөрөө хариулаарай. Өөрийг нь хүмүүжүүлсэн эвлэл, өвгөн болсон МАХН аа муусайн коммунистууд гэж нулимаж эхэлсэн нь үнэн бөгөөд өөрөө дунд нь гүйж явснаа мартаж орхисон увайгүй нэгний эхний урвалт энэ байлаа.

Тэрээр Ардын Банкийг 1996 онд  Ардчилсан хүчин түүн дотроо Элбэгдорж, Гончигдорж, Баабар тэргүүтэн идэж залгиж, хамаг хөрөнгийг нь зээл нэрээр ах дүү нартаа тараах үед гар хөл оролцон гайгүй сайн идэж баяжжээ.

Үнэнд гүйцэгдэж, үхэр тэргэнд дайрагдаад, зурагтын шууд дэлгэцээр УИХ танхимд ааваа , ээжээ би ингэж  банкнаас хулгай хийхгүй хэмээн уйлан дуугарсан нь эцэг эхээ худалдаж, эх орноо хуурсан түүний 2 дахь урвалт байв.

Улмаар Монголын Социал Демократ Намд орж эрх мэдлийн амтыг мэдрэмэгц сонгуульд цуг орсон Ардчилсан намаа сохор бөгөөд дүлий, харалган бөгөөд харамч гэж хараагаад 2000 оны сонгуульд Социал Демократ намыг бие дааж сонгуульд оруулан бүх эрх мэдлийг авахаар сэрүүн зүүд зүүдэлж , хөөрхий муу Ардчилсан намаа хөсөр хаяжээ. Энэ бол түүний унаж явсан морь, ханилж явсан нөхрөө мэхэлсэн 3 дахь урвалт байлаа.  Үр дүн нь өөрсдөө гудамжинд гарсан бөгөөд Монголдоо багтахгүй ичмээр юм болж Америк орж мартагнуулж байгаад ирсэн билээ. Ичих ч үгүй нөгөө Ардчилсан намынхаа өвөрт буцаад гүйгээд орсон нь эр янхан гэж байдаг уу хэмээн асуухад хүргэв.  Ард түмний нэг хэсэг нь худал хуурмагийг амархан мартаж , улс төрчдийн хуурамч үгэнд итгэн хууртдаг байхад  нөгөө хэсэг нь хэзээ ч мартдаггүй билээ.

Дөч хүрэх насандаа дөрвөн тэрбумыг тоолуулав

Эдийн засгийн хямралтай 2009 онд 1 тэрбум төгрөгийн орлого олсон, нийт хөрөнгө 4 тэрбум хэмээн УИХ гишүүний хөрөнгийн мэдүүлгэндээ мэдүүлсэн  .  Дараад дараад 4 тэрбум шүү. Түүн дотроо тансаг зэрэглэлийн 10 гаран машинтай хэмээн мэдүүлжээ. Бенз, Бентли, БМВ, Ланд Круйзер , Феррари,  Порше бүгд бий гэжээ.  Баярцогт хэмээх сайдтан бол төрөөс төрсөн тэрбумтангуудын нэгэн билээ.   Бүх насаа улс төрд өнгөрүүлсэн ийм залуу хүн яамар амархан ийм их хөрөнгө цуглуулсан бэ,  Улсын маань хамаг хөрөнгө байдаг  Сангийн яамныхан  чоноор хонь мануулсан байна гэдэг үлгэр дараа нь ярих бий.

УИХ дээр монголчуудыг доромжлов

2010 оны 11 сарын 19 ны өдрийн цагийн хүрд нэвтрүүлгийг нэг үзээрэй. Хонгонгийн ч юмуу аль эсвэл Тайванийн кино од шиг царайтай нэг нөхөр хурлаас 30 минут хоцроод орж ирж байна. Сайн харвал Сангийн маань сайд Баярцогт байна. .  Хурал даргалагч нь, хууль санаачлагч сайдаа та яагаад хоцров гэж асууж байна. Өглөө орсон цас үүд дараад өргөөнөөсөө гарч чадахгүй байсаар хоцорлоо, зам бас түгжээтэй заваан юм боллоо гэнэ.  Өргөө гэр нь өндөр уулын аманд болхоор цасанд дарагджээ, өнөө үнэтэй машинууд, түүн дотроо бартаат замд баардагүй тэрэгнүүд төрийн ажилд хөдлөөгүй бололтой , хувийн өмчөө хайрлаад хуралд явган алхаж ирсэн гэнэ.

Машины татвар нэмж төсвийн орлого нэмэх гээгүй , түүнээс орох мөнгө бол минй төсвийн 0.09 хувьтай тэнцэнэ гэж ямар их мөнгө манаж суудгаа нэг гайхуулав. Хотын түгжрээг буулгахад хог болсон хуучин машин хэрэггүй гэдэг үндэслэл байна  гэж бувтнаж сууна.

Америкт мастер хийхдээ эргүү нь гүйцэд гараагүй , асуудалд өөр өнцгөөс харж сураагүй нь илт. Арга ч үгүй ажлаар гадаадад явахаараа үндсэн ажлаа хийхгүй, охид хүүхэн бар казино эргүүлдэг гэж гадуур баахан цуурдаг ортой бололтой.

Монгол шиг өргөн уудам нутагтай оронд унаа машин хүн бүхэнд хэрэгтэй. Тэр тусмаа өөрөө машин үйлдвэрлэх боломжгүй, иргэд нь ядуу улсад ийм бодлого хэрэгтэй юу. Ард түмэн ядуу байвал ард түмний машин ядруу л байна.  Хэн муу хуучин машин хүсэх юм бэ.  Дийлэхгүй болоод л хямдыг нь авчирч байгаа шүү. Дээгүүрээ өрмийг та бүхэн доогуураа хусаад ард түмэнд хусам нь оногдоод байгаа болохоор бүгд тань шиг тансаг машинтай байж чадахгүй шүү дээ та ухаараач , ард түмнээсээ арай их тасарсан байна.

Хотын түгжээг холоос ирэх машины татвараар буулгана гээд нотлох гээд үздээ.

Хотын түгжрээнээс болооод хөдөөгийн малчны машины үнэ нэмэгдэх ёстой юу?

Харин түүний оронд хотод хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгслийн татварыг нэмэх, түүн дотроо хөдөлгүүр томтой, зай их эзэлодэг жийп машинуудыг УБ хотын хөдөлгөөнд оролцох татварыг нэмэх, хотод унадагүй хөдөөд унадаг машин болгож хувиргах,  хотын төвд барууны орнуудын жишигээр бүсчлэл тогтоож оргил ачаалалтай үед буюу ажлын өдрүүдийн  өглөөний 9 цагаас оройн 7 цагт хотын төв лүү хөдөлгөөнд оролцвол төлбөртэй болгодог, хотын төвд машинтай зорчихоос илүү нийтйин унаагаар зорчиход  хямд бөгөөд түргэн байх , хотын захад үнэгүй машины зогсоолууд байгуулж хүмүүс машинаа хотын захад орхиод хот луу нийтийн унаагаар орж ирдэг болгох гэх мэт дурын дуракуудын мэддэг арга зөндөө л байгаа шүү дээ.

Хэний захиалгаар хэний бодлогыг хэн явуулаад байна ?

Х. Чингүнжав


URL:

Сэтгэгдэл бичих