Дэлхийн гэр бүлийн өдөр энэ 7 хоногт тохиож байна
НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн таван capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл.
Тэдний сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 21 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил арав дахь удаагаа тэмдэглэж байгаа юм байна.
Тэгвэл уг өдрийг тохиолдуулан Монгол Улсын Филармониос “БИД НЭГ ГЭР БҮЛ” нийгэмд хандсан зорилтот төслийг энэ оны 4-р сарын 10-аас хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Нийгэмд сайн сайхан бүхнийг уриалан дуудах, “Бат бэх гэр бүлийн төлөө” уриатай тэдний хамт олон уг төслийнхөө хүрээнд энэ сарын 16-нд 19 цагаас МҮЭСТО-нд “БИД НЭГ ГЭР БҮЛ” нэгдсэн тоглолтоо толилуулах гэнэ.
Монгол улсын Филармони тэр дундаа гоцлол дуучдын санаачлан зохион байгуулж буй “БИД НЭГ ГЭР БҮЛ” тоглолт нь ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мөн дэлхийн болон монголын суут зохиолчдын бүтээл туурвилыг өөрийн тайзнаа туурвиж түүгээр дамжуулан гэр бүлийн утга учир, үнэ цэнэ, хөгжил төлөвшил, хайр халамжыг нэмэгдүүлэх, хүүхэд гэр бүлдээ аав ээжтэйгээ эрүүл аюулгүй орчинд амар тайван амьдрах язгуур эрхийг хамгаалахад дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан урлагийн бүтээлээр дамжуулан нийгэмд эерэг үзлийг төлөвшүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг эсрэг тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн төлөөх сайн сайхныг сурталчилхад тоглолтын зорилго оршиж байгаа бөгөөд тоглолтонд Улсын Филармонийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох сурагтай.
URL: