Айлын хашаа санаатайгаар шатаажээ

gal0506Баян-Өлгий аймгийн иргэн М.Күмисбек нь хувийн өс хонзонгийн улмаас 2015 оны нэгдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 01.00 цагийн үед Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэн Т.Солтаншарипийн хаваржаан дахь 1 авто машин өвсийг хашааны хамт, мөн өвөлжөөнд байсан 1 автомашин өвс, эсгий, гэрийн тооно зэргийг санаатай галдан шатаасан гэмт хэрэг үйлдсэн байна. М.Күмисбекд холбогдох хэргийг Сум дундын 2 дугаар шүүхээс Ногооннуур сумын төвд буюу ард иргэдийн дунд нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Күмисбекийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд 3 жил, 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих