Цагдаагийн хэлтэст сэжиглэгдэж байсан этгээд амиа хорложээ
Малын хулгайн хэрэг гарч сэжиглэгдэн шалгагдаж байсан сэжигтэн цагдаагийн байранд амиа хорложээ. Төв аймгийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст иргэн А өнгөрсөн шөнө амиа хорлосон бөгөөд ЦЕГ-ын дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын албанаас уг хэрэг дээр бүрэлдэхүүн ажиллахаар явсан бөгөөд хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтыг эхлүүлээд байгаа талаар эх сурвалж хэлж байна.
URL: