Нуранги дор долоо хоносон 101 настай хөгшин амь аврагджээ
Балбын нутагт өнгөрсөн сарын 25-ны өдөр нүүрлэсэн газар хөдлөлтийн гамшиг ихээхэн хохиролыг дагуулсан билээ. Түүх дурсгалын соёлын олон өв эвдэж сүйдсэнээс гадна 7100 гаруй хүн амиа алдаад байгаа юм. Аврах багийнхан гамшгийн бүсэд аврах ажиллагааг явуулж байгаа ч, нурангид дарагдсан хүмүүс эдүгээ амьд үлдэх магадлал бага байгааг албаныхан мэдэгдээд байна.
Тэгвэл гайхамшиг гэж хэлж болохоор нэгэн үйл явдал Балбад болжээ. Тодруулбал, Нийслэл Катманду хотоос баруун хойш 80 км-т байрлах Нувакот дүүргийн иргэн Фунчу Таманг гэгч 101 настай өвгөн газар хөдлөлтөөс хойш долоо хоногийн турш байшингийнхаа нуранги дор амьдарсны эцэст аврагдсан байна. Түүний зүүн хөлийн шагай болон гар нь гэмтсэн байсан бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: