Н.Энхбаярын євєрмєц УЛС ТЄР

Энэ намрын улс тєрд Н.Энхбаярын нам ихээхэн донж маяг нэмж, чимэх бололтой. Тvvний vvсгэн байгуулсан МАХН “Монголын нийгэмд тулгамдсан асуудлуудыг агуулсан таван хувьсгалыг хийж,   хєгжил дэвшилд таван чанар нэмэн, таван гамшигтай тэмцэнэ” гэсэн. Vvнийхээ дагуу юуны тvрvvңд эдийн засгийн хувьсгалыг хийхээр зэхэж байгаа сураг дуулдав. Энэ нь бизнес эрхлэгчдэд эдийн засгийн эрх чєлєєг олгоход чиглэж, хувь хvний сонголт, хяналттай єрсєлдєєнийг хvндэлж, хувийн ємчийг шударга татвараар дэмжихэд онцгойлон анхаарах гэнэ. Мєн бизнес эрхлэгчдийн vvрч буй татварын ачааллыг бууруулах ямар боломж байгааг судлахаар ажлын хэсэг байгуулчихаад байгаа гэсэн.

МАХН-ынхан захиргааны зардлыг 25 хувиар бууруулахаар тооцоолоод байгаа бєгєєд бага хvvтэй, урт хугацааны зээл олгох, шударга хуваарилалтыг дэмжиж, иргэдэд хувиараа хєдєлмєр эрхлэх орон зайг тэлэхэд чиглэсэн олон ажлыг хийхээр тєлєвлєсєн юм байна. Энэ бvгд нь Монголд бизнес эрхэлж буй хэн бvхэнд ихээхэн таалагдах нь ойлгомжтой. Хамгийн гол нь “Улс орны эдийн засгийн єсєлтийн vйл явц нь хvн амын амьжиргаа дээшлэх эх vндэс болох ёстой. Эдийн засгийн єсєлт гээд том тоо яриад байдаг. Гэтэл иргэд ядуу амьдарч байна. Энэ гажуудлыг л бид арилгах ёстой” хэмээн энэ ажлаа тайлбарлаж байгаа нь хамтарсан Засгийн газарт ихээхэн итгэл найдвар хvлээлгэсэн ч vйл ажиллагаа, vр дvнд нь сэтгэл дундуур яваа олон нийтэд горьдлого тєрvvлээд байгаа юм.

Тэгэхээр Н.Энхбаяр яг ийм маягаар улс тєр хийхээр нэгэнт шийдсэн бололтой. Тэр алдаа завхрал хаана байдгийг сайн мэднэ. Яавал арилгаж болохыг ч мэдэж байгаа хvний хувьд тvvнд найдахад буруудахгvй гэж хєдєєгийн ард иргэд vзэж байгаа байх л даа. Харин нэг сая гаруй хvн амыг багтааж буй нийслэл хотод Н.Энхбаярт итгэх хvн тийм ч олонгvй байгаа нь зарим судалгаанаас харагддаг. Гэхдээ тэдгээр судалгааг хэний захиалгаар, хэн хийдгийг мэдэх хэсгийн хувьд vvнд тэгтлээ ач холбогдол єгєхгvй биз ээ.

Нийслэлчvvдийн хувьд жишээ нь иргэд тєрийн байгууллагаар vйлчлvvлэхдээ ямар хvнд суртлыг давж, зардал чирэгдэл vvсдгийг “тэнгэрийн суудал”-д байсан экс Ерєнхийлєгч “газарт буухдаа” мэдэж, мэдэрсэн бололтой. Тиймээс ч “Монгол Улсын Хvний нєєцийн алтан сан” гэгчийг байгуулж, ирэх есдvгээр сард нээлтээ хийхээр болоод байгаа аж. Намын харьяалал, vзэл бодол, баян, хоосноор нь vл ялган зєвхєн тєрд ажиллаж, тvмэнд vйлчлэх бодол євєрлєсєн хэнийг ч болов энэ санд бvртгэж, тєрд ажиллах хvний нєєцтэй болгох тухай МАХН-ын энэ санал, санаачлага нийгэмд нэлээд дуулиан тарьж бужигнуулж мэдэх юм.

Тvvнчлэн улс тєрд олон жил явж байгаа эмэгтэйчvvдэд албан тушаал єгч, “Бид гишvvдээ хvйсээр ялгаварлахгvй. Ажлын ур чадвар, мэдлэг боловсрол сайтай л бол манай намд орсон эмэгтэйчvvд албан тушаалаар ангаж цангахгvй” гэсэн мессежийг сэм єгч буй нь улс тєрд орох сонирхолтой эмэгтэйчvvдийг соронз мэт татаж байна. Vнэхээр ч одоо эрх барьж буй намуудад эмэгтэйчvvд улс тєрийн хаалгаар орох гэж яаж “алалцаж, тарчилж” байгаа билээ дээ. Тэгснээс Н.Энхбаярын намд итгэж яагаад болохгvй гэж гэсэн бодол “богино жолоотнууд”-ын бодлыг єєрчилж эхлээд байгаа ажээ.

Энэ мэтчилэн Н.Энхбаяр тэргvvтэн нийгэмд болж бvтэхгvй, иргэдийг бухимдуулж буй бvх єє, сэвийг шvvрэн авч, шvvрдэн арилгах тєлєвлєгєє боловсруулан орон нутгийн иргэдийн “тархийг угаах”-аар зэхэж байна. Сингапурын их удирдагч, “Авлигын загалмайлсан эцэг” гэгддэг эцэг Ли єєрийн гараар авлигын ханыг нурааж, авлигачдаас нийгмээ цэвэрлэх хєтєлбєрєєрєє иргэдээ алмайруулж, єєртєє татсан жишээ байдаг. Тэгэхээр нийгмийн гай гамшгийн эхний цэгийг хатгасан тэр хvн єєрєє л тэр хана хэрмийг нурааж чаддаг нь бас нэгэн євєрмєц улс тєрийн жишиг ч байж болох юм.

“Хvнд хvрч vйлчилж чаддаг шинэ тєрийг урлан бvтээнэ” гэсэн уриатай МАХН-ын улс тєр нэг иймэрхvv. Сонгуулийн хуульд єєрчлєлт орсон, ороогvй МАХН-аас Н.Энхбаяр л гарчихвал тvvний улс тєр эхэлнэ. Заавал лидер биш ч хvн л тvvнд хэрэгтэй байсны учир энэ. УИХ-ын чуулганы танхимын хаалгаар багтсан байхад Н.Энхбаяр байр сууриа єєрєє тогтооно. Харин тэр цагт єєрийнхєє шинэ хана, хэрмийг барих болно. Энэ нь хуучин МАХН-ын буурин дээр, бусдын босгосон овоогоор оргил босгох гэж оролдохоос тэс єєр. “Энэ миний л нам. Би vvнийг єєрийн гараар босгосон юм” гэж хэний ч ємнє бардам хэлэхийн тулд єнєєдєр Монгол орны нийгэмтэй дахин шинээр танилцаж, тэр тусмаа зовлон зvдгvvр, бухимдуулсан асуудал хаана байгааг нэгжин хайж, олзуурхан баярлаж, vй олон концепци боловсруулж эхлээд байна.

“Н.Энхбаяр бол маш сонирхолтой судлагдахуун,нэгэн цоо шинэ vзэгдэл юм” хэмээн нэгэн хvн тодорхойлсон байдаг. Тэр улам шинэ болж, тvvнтэй тэмцэх, єрсєлдєхийн тулд ихээхэн хvч шаардагдах боллоо.

Д.Сvхбаатар


URL:

Сэтгэгдэл бичих