УИХ энэ долоо хоногт
Хаврын чуулган эхэлснээс хойш яригдаж байгаа нэгэн асуудал бол Тавантолгойн гэрээний асуудлыг УИХ болоод төрийн
Монгол Улсын сайд М.Энхсайханы боловсруулан Засгийн газарт өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын төвшинд авч хэлэлцэхээр болсон ч УИХ-ын дарга З.Энхболд болоогүй түүхий, Монгол Улсын хувьд алдагдалтай хуулийн төсөл байна гэж үзснээр дахин Тавантолгойн гэрээг боловсруулах шинэхэн багийг бүрдүүлж ажиллуулахаар болсон. Ийнхүү ажиллуулах болсон шалтгаан нь Монгол Улсын эзэмших ёстой гэх 51 хувийн асуудал тусгагдаагүй, мөн иргэдэд олгогдсон 1072 хувьцаа шууд гадныШинхуа компанийн өмч болох гээд байна зэргээр тухайн хуулийн төслийг буцаалаа. Ийнхүү ужиг өвчтэй мэт Монгол эдийн засаг дахин хэдэн өдрийг хүлээхээр болсон гэж болно.
Түүнчлэн УИХ-аар санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг өргөн барьж баталлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найрууллагыг өргөн барьсан бөгөөд хаврын тариалангийн бэлтгэл ажлыг ХХАА-н сайд мэдээлэл хийлээ.
Эх сурвалж www.bolod.mn
URL: