Хүчингийн хэрэг үйлдэж, хүний аминд хүрсэн этгээдэд ял оноолоо

uls_553ecb662ca74_1

 

Дархан-Уул аймгийн харьяат 25 настай Б.Мөнхбатгэгч нь 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын харъяат Ш-ийг хүчиндсэн, шунахайн сэдэлтээр эд зүйлийг нь

авах зорилгоор хоолойг нь боож амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.

 

 

Энэ хэрэгт Дархан-Уул аймгийн Прокурорын газраас хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1/ Шунахай сэдэлтээр хүнийг санаатай алах /, 126 дугаар зүйлийн 126.1 Хүчиндэх/- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сум дундын 7 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хэргийг 2015 оны 02-р сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд Б.Мөнхбат-д Монгол улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар 20 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар  3 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар  шүүгдэгч Б.Мөнхбат-д Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар оногдуулсан 20 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялын зарим хэсэг болох  1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 21 жилийн хугацаагаар тогтоож  чанга дэглэмтэй  хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих