С.Дэмбэрэл М.Батчимэгт эрхлэв

4-24-9h_700x700

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл элдэв төрлийн зүйл сэдэж явдгаараа сүүлийн үед үйл явдлын гол баатар болох болсон. Чуулганы хуралдаа хоцорч ирснээ зөв гэж өөрийгөө өмөөрнө. Байнгын хорооны хуралдаан дээр өглөөний цайгаа ууж байна гээд хээв нэг суудаг нэгэн. Саяхны нэгэн байнгын хорооны хурал дээр бас л үймүүлээд авав. М.Батчимэг гишүүн өөрийн оруулж ирсэн асуудлаа тайлбарлаж дууссаны дараа С.Дэмбэрэл гишүүн ойлгохгүй байна гээд түүнээр дахин тайлбарлуулав. Гэвч эрхэм гишүүн асуудлыг үнэхээр ойлгосонгүй юу эсвэл анхаарал хандуулж чадсангүй юу М.Батчимэг гишүүнээр асуудал бүрийг нэг бүрчлэн тайлбарлуулмаар байна гээд элдэв ааш гаргав. Харин М.Батчимэг гишүүнд эрхлээд амжсан түүнийг харсан ойр тойрныхон нь эмэгтэй хүнд эрхэлж мэддэг авьяастай л гишүүн байна хэмээн шоглож байгаа харагдсан шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Нэр: Anonymous Огноо: 24 April 2015

durlasan yum bish uu, aan

Сэтгэгдэл бичих