Ийм өгөөмөр сэтгэлтэй залуус улам олшроосой

ad90dd8a7582735f9188de1f9b35089d_x3Энэхүү сэтгэл хөдөлмөөр үйл явдал Нью-Йоркийн метрод тохиолджээ.

Тэнд цэцэг худалдаад зогсож байсан бүсгүй рүү нэгэн үл таних залуу ирээд цэцгийн үнийг асуув. Нэг сарнайг нэг доллараар зарж буйгаа бүсгүй хэллээ. Түүнд нийтдээ 140 сарнай зарагдаагүй үлдсэн байж. Нөгөө залуу түүнд нэгэн саналыг хэлжээ.

Тэрээр түүний бүх цэцгийг 140 доллараар худалдаж авах бөгөөд харин нэг болзол тавьсан байна. Худалдагч эмэгтэй тэдгээр сарнайнуудыг хүмүүст үнэгүй тараах ёстой гэжээ.

Залуугийн энэхүү үйлдэл худалдагч эмэгтэйн сэтгэлийг машид хөдөлгөн, тэрээр нулимсаа барьж тэвчсэнгүй.

Үнэхээр ч, энэ бол сайхан, сэтгэл хөдөлгөсөн агшин байлаа. Сайхан сэтгэлийн өчүүхэн дуслыг ч болов хүмүүст түгээн, тухайн өдрийг тэдний хувьд илүү өнгөлөг гэрэл гэгээтэй болгоно гэдэг хичнээн таатай!

Энэ залуу бяцхан ч атугай гайхамшгийг бүтээж чаджээ. Тэрээр цэцгийн худалдагч бүсгүй болон өөр бусад огт танихгүй 140 хүнийг өөрийн үйлдлээр баярлуулан, жинхэнэ сюрпризийг барьсан байна! Бидний амьдран буй энэ хорвоо ертөнц дээр иймэрхүү гэрэлт агшнууд улам ихээр тохиолдож байгаасай!


URL:

Сэтгэгдэл бичих