Ч.Сангарагчаа хорихын эмнэлэгт хэвтжээ
Зайсан дахь хорих ангид ял эдэлж буй АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаагийн бие муудаж хорих ангийн эмнэлэгт хэвтсэн талаар эх сурвалж мэдээлсэн юм.
Анхан болон давж заалдах шатны шүүх хурлаас 2-2.4 жилийн ял аваад байгаа Ч.Сангарагчаа болон АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нар хоёр сарын өмнө тус хорих руу шилжиж, тэндээ ял эдлэх болсон билээ.
Дээрх хүмүүс Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард тэдний хэргийг авч хэлэлцэж магадгүй гэнэ.
Б.Анар
URL: