“Франц хөгжмийн үдэш” тоглолт маргааш болно

11163656_923844384334413_851448245_o
Франц Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Францын нэрт удирдаач Шарли Барбие Монгол улс дахь Францын элчин сайдын яамны урилгаар манай оронд айлчилж, сонгодог хөгжмийн яруу тансаг, хөг эгшгийг мэдрүүлэх  “Францын хөгжмийн үдэш” тоглолтоо үзэгч, сонсогчдод толилуулахад бэлэн болоод байна.
Энэ үдэш Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Хөгжим Бүжгийн коллеж, Сити дээд сургуулийн оюутнуудтай хамтран тоглох бөгөөд сонгодог хөгжим тэр дундаа Францын сонгодог хөгжмийн гоо сайхан, уран тансаг аялгууг нэгэн орой эгшиглүүлэх гэж байна.
Концертонд Форе болон Бизэгийн вокалуудыг толилуулахаас гадна та бидний сайн мэдэх “Юндэн гөөгөө”, “Өргөн сэлэнгэ”, “Чин хүсэл” зэрэг монгол дуунууд мөн Форе, Берлио, Сэнт – Саенийн оркестрийн хөгжмүүдээс эгшиглэх болно.
Тоглолт маргааш буюу 2015 оны 04-р сарын 22-ны 19:00 цагаас Улсын Филармонийн концертын их танхимд ганцхан удаа тоглоно. Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99925074, 88004849 дугаарын утаснаас тодруулахаас гадна Mongolian state philharmonic фейсбүүк хуудаснаас тодруулна уу.
Сонгодог урлагт хайртай хэн бүхнийг “Францын хөгжмийн үдэш” тоглолтонд хүрэлцэн ирэхийг урья.


URL:

Сэтгэгдэл бичих