Дүүргийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

uls_5535cc957ca65_1

Хүүхдийн спортын V их наадмын хүрээнд Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд Т.Болдбаатарын нэрэмжит Сонгинохайрхан дүүргийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд Т.Болдбаатар нь Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдсон бөгөөд дүүргийнхээ хүүхэд багачуудыг бие бялдар, оюун сэтгэхүйг эрүүл, зөв төлөвшүүлэхээр олон ажил төлөвлөөд байгаагийн нэг нь энэхүү хөлбөмбөгийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн  байлаа.

Тус тэмцээнд тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын эрэгтэй 12 баг, эмэгтэй 10 багийн  нийт 330 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:

Эрэгтэй: 
1-р байрт Ц.Ариунсүх дасгалжуулагчтай 106-р сургууль
2-р байрт Ф.Отгонсайхан дасгалжуулагчтай 42-р сургууль
3-р байрт А.Дэмбэрэл дасгалжуулагчтай 104-р сургууль
Эмэгтэй:
1-р байрт Энхжин дасгалжуулагчтай 65-р сургууль
2-р байрт Пүрэвдорж дасгалжуулагчтай 67-р сургууль
3-р байрт Санжмятав дасгалжуулагчтай 62-р сургуулийн багууд тус тус шалгарлаа.

НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО


URL:

Сэтгэгдэл бичих