Хийж байсан зүйл чинь өмнө нь болж байсан мэт санагддаг уу?
Хүн бүр л Дежа Вүг өөрийн биеэр мэдэрсэн нь тодорхой. Мөн өмнөх бичлэг дээрээ дурдсан шиг та ямар нэг мэдрэмжийг урьд өмнө харж байсан мэт санагдах. За тэгээхэр би та бүхэнтэй Дежа Вү-ийн талаар өөрийн мэддэг, итгэдэг зүйлүүдээ хуваалцья гэж бодлоо. Би мэдээж бодит баримт бүхий дээр тулгаварлан энэ мэдээллийг та бүхэнтэй хуваалцах болно. Миний бодлоор энэхүү сэдэв нь зайлшгүй хөндөх болон сонин хачирхалтай сэдвүүдийн нэг юм боловуу.
REM гэж юу вэ? Rapid eye Movement- энэ нь 5-төрлийн нойрсолтын шатлалуудын нэг юм. Таныг унтаж байхад REM 90-100минут тутамд тохиодог юм. Ганц шөний дотор 3-4 удаа тохиолддог мөн шөнө дуусмагц алга болдог. Энэ нэг төрлийн зүүдний эх үүсвэр юм. Бүүр тодорхой хэлбэл таныг зүүрмэглэх мөчийг REM гэдэг байх нь. Харин таныг нүдээ аниад REM шатлалыг даваад дууссаны дараагар тод илэрхий зүүд таны тархинд ордог юм гэнэ.
Та өглөө сэрээд өнгөрсөн шөнийхөө зүүдийг маш сайн санах ч та зүүдийг бүхэлд нь санаж чаддаг уу? Судалгааны дагуу хүн хэзээ ч зүүдээ бүтэн сандаггүй гэж гарчээ. Хүмүүсийн тод сандаг хэсэг бол зүүдний төгсгөл буюу омега хэсэг юм гэнэ.
Би үргэлж Дежа Вүг бидний мартагдсан зүүд бүхээс үйдэлтэй хэмээн боддог. Учир нь таны энэхүү мэдрэмж урьд өмнө зүүдэнд чинь болж байсан бөгөөд та уг зүйлийг бодит амьдрал дээр хараад болж байсан санагддаг. Тэгэхээр та зүүдээ санаж байна гэсэн үг. Тийм ч учираас таньд маш сонин мэдрэмж төрөх болно.
Та энэ бүгдийг өөрөө баталж судалж болох юм. Ихэнх хүмүүс шөнө зүүднээсээ болж сэрэх тохиолдол бий. Тэр мөчид хамгийн сүүлд та юу зүүдэлж байснаа бич. Өөрийн ортой ойрхон дэвтэр цаас бал байлга учир нь та богино хугацаанд сэрээд буцаад нойрсох тул. Энэ нь таныг өнгөрсөн цаг хугацаа эсвэл ирээдүйрүү хөтлөх болно. Тэгээд та үнэхээр Дежа Вү болж байгаа эсэхийг мэдэх боломжтой. Би өөрөө үүнийг туршиж үзсэн үнэхээр бодит зүйл мөн юм билээ.
Харин одоо би та бүхэнтэй өөрийн туршлагаас болон Дежа Вү талаар зүйл дурдъя:
Дежа Вү нь урьдчилгаа, эвгүй сонин байдал зэрэг мэдрэмжүүдийг таньд бий болгодог юм. Дежа Вү ирээдүйг сануулдаг.
Ирээдүйгээ санаж байгаагын хамгийн том шалтгаан нь бол таны зүүд юм. Энэхүү зүүд нь Дежа Вү юм. Та тухайн зүүдээ мартаснаас үүдэн зүүд тань бодит амьдрал дээр хэрэгжих тэр мөчид та зүүдээ санаж байна гэсэн үг. Дежа Вү маш эвгүй мэдрэмж төрүүлдэг ч маш сонирхолтой байх нь гарцаагүй байх.
Та бүхэн өөрийн Дежа Вү талаар болон үзэл бодлоо хуваалцана уу? Эсвэл таньтай урьд өмнө тохиож байгаагүй гэжүү?
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
nadad haaya yag iim yum boldog.genet buh yum tanil bolood.