АН эрх барьж байгаа үед АН-ын гишүүд хамгийн их хоригдож байна
Энэ жил 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа АН түүхэндээ хоёр удаа л эрх барьсан байдаг юм. Үнэмлэхүй олонхиор ч биш, эвсч нэгдэж эрх барьж байжээ. Эхний удаа АН (Ардчилсан холбоо эвсэл) 1996 онд эрх барив. Ингэхдээ дөрвөн Засгийн газар (М.Энхсайханы, Ц.Элбэгдоржийн, Ж.Наранцацралтын, Р.Амаржаргалын) байгуулан байж сонгуулийн нэгэн циклийг чадан ядан дуусгажээ. Дараахан нь авлигын хэмээх бараг анхны хэрэг гарч АН-ын гурван гишүүн торны цаана суув аа. Хууль зүйн сайд байсан, талийгаач С.Батчулуун, одоогийн БХЯ-ны Цэргийн тагнуулын газрын дарга Д.Энхбаатар, өдгөө НИТХ-ын даргын албыг хашиж байгаа Д.Баттулга нар. Өмдний тэлээ бэлгэнд авсан нь авилга болсон ч байдаг билүү, нэг яльж шалихгүй зүйлээр л тэднийг ялласан байдаг юм. Эрхээ хасуулсан үедээ бие нь эрс муудсан С.Батчулуун гуай дараахан нь бурхан болсон. Ардчилсан холбоо эвсэл тухайн үед парламентад 50, МАХН 25, МУНН нэг суудалтай байлаа.
Харин өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр АН-ынхан 25 жилийнхээ түүхэнд хоёр дахь ялалтаа авлаа. Олонхийг бүрдүүлж чадаагүй ч олон суудалтай нам боллоо. Гэсэн ч сүүлийн хэдэн сонгуульд намаа ялуулсан даргаа сольж, засгаа унагаж ээлжит түүхээ бичиж явна Хамгийн харамсалтай нь АН эрх барьж байх үед “албан тушаалын хэрэг” үй олноороо үүсгэгддэг нь энэ удаа ч давтагдаж байна. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л АН-аа шинэчилье гэж дуугарсан ҮЗХ-ны гишүүн Мөнх-Эрдэнийн гэр бүлийнхнийг АТГ шалгаад эхэлсэн гэдэг мэдээ байгаа.
Тэдний нэг, АН эрх барьж байгаа энэ үед яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь хорих 461 дүгээр ангиас журмын нөхдөдөө батлан даалтад гарахад нь туслана уу хэмээн захидал бичжээ. Тэрээр яллагдагчаар татагдаад 50 гаруй хонож буй. Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нарт хандан хаягласан энэ захидлаа Я.Батсуурь захирал энэ сарын 9-нд илгээжээ. Харин өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын гишүүдэд уг захидал хүрсэн байна. Батлан даалтад гаргахыгхүсч АТГ, Прокурор, шүүх байгууллагад таван удаа хандсан боловч тухай бүр татгалзсан хариу авсан учраас ийн журмын нөхдөдөө ханджээ. Захидалдаа тэрээр, “”Эрдэнэс Тавантолгой” компани болон “Говь Повер” компанийн хоорон дахь маргааныг тухайн үед шүүхээр шийдүүлж, тоног төхөөрөмжийг нь Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр үнэлүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлж авсан” гэдгээ дурджээ. АТГ түүнийг дээрх шүүхээр шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан цагдан хориод байгаа юм.
Уг нь Я.Батсуурь “ЭрдэнэсТавантолгой”-н гүйцэтгэх захирлаар 2.5 жил ажиллахдаа дампуурлын ирмэгт тулсан компанийг хөл дээр нь босгож, нүүрсний үнэ унасан ч экспортыг гурав дахин нэмэгдүүлж улсдаа айргын тавд орох том компани болгосон гавьяатай. Түүнээс өмнө Я.Батсуурь АН ялж үзээгүй Дорноговь, Говьсүмбэрт анх удаа цэнхэр тугаа намируулж байсан юм ш дээ.
С.ОНОНТУУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ерөнхийлөгч энэ бүхний бурууг үүрэх л болно. Энэ намаас гарч ирчээд та ч жудаггүй хүн юм даа.
idsen bol horigdoh AN l ilyy ih idsen bn l daa tegeed yond n gomdollood bgaa um be dee
shudarga btsgaaia