Иргэний хөдөлгөөнүүд Ерөнхий сайд асан С.Баярт цаазын ял санал болгож байна гэв
“Гал үндэстэн”, “Хохирогчдын нэгдсэн холбоо”, “Их Монгол нэгдэл” төрийн бус байгууллагууд хамтран мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэрээ Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баярыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж байгаа тухайгаа мэдэгдсэн юм.
С.Баярыг авлига хээл хахууль авч АНУ-д долоон үл хөдлөх хөрөнгө авсан, 2008 оны долоодугаар сарын нэгний үйл явдлыг зохион байгуулсан, “Оюу Толгой”-н гэрээг Монгол Улсад ашиггүй байдлаар байгуулсан, Монголд цөмийн хаягдал булшлах гэрээ байгуулагдсан гэх зэрэг хэрэгт түүнийг холбоотой байж болзошгүй гэж үзэж буй тул ийн шалгуулах хүсэлт гаргажээ .
Мөн “Урвагчдыг илчлэх аян”-ыг эхлүүлж, “Хар дэвтэр”-т бүртгэнэ гэдгээ мэдэгдлээ.
Хурлын үеэр сэтгүүлч, тэмцэгч Ч.Мөнхбаяр : Бид С.Баярт цаазын ял санал болгож байна. С.Баярыг Оюу толгойн гэрээний хүрээнд 42 алдаа гаргасан гэж үзэж байгаа. Гэрээг байгуулж байх үед Монголчууд юу ч хийхгүй байсан Оюу Толгой Монголыг тэжээх болно гэж ярьж байсан. Гэтэл одоо Монголчууд Оюу Толгойд өртэй болчихоод байна.. Тиймээс би хариуцна хэмээж байсан С.Баяр одоо хариуцлагаа хүлээх болсон” гэсэн юм. Харин үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд асан С.Баяр өөрийг нь гүтгэсэн гэсэн үндэслэлээр УИХ-ын гишүүн Г.Уянгыг АТГ-т шалгуулахаар гаргасан тухай эх сурвалж өгүүлж байна.
Ч.Явуу
URL: