“Исламын улс” 30 хүнийг хөнөөж буй бичлэгээ дэлгэлээ

4g6m9g64tprqh5u1ngeugcs8q0Ливи дэх “Исламын улс” террорист бүлэглэл Этиопийн 30 орчим эрэгтэйг хөнөөж буй бичлэгээ олон нийтэд цацлаа.

Хохирогчид бүгд тэдний үзэн яддаг христийн шашинтнууд байжээ.
29 минут үргэлжлэх бичлэгт нэг хэсэг залуусыг наран шарлагын газарт цаазалж буйг, өөр нэгэн хэсэг залуусыг цөлд толгойд нь буудан хөнөөж буйгаар гарчээ. Мөн аллага үйлдэгч баг өмссөн дайчдын нэг нь христүүдийг исламын шашинтай болох эсвэл тусгай татвар төлөхгүй бол тэдний нэг болгоно хэмээн заналхийлсэн байна.
Ливид хөнөөгдсөн хохирогчдыг Этиопийн христийн сүмийн гишүүд байсан хэмээн таамаглаж байгаа юм.
Хүний санаанд багтамгүй харгис үйлдлийг харуулсан бичлэг нь өнгөрсөн хоёрдугаар сард тус бүлэглэл Египетийн христүүдийг цаазалсантай төстэй байсан аж.
Бичлэгийг Исламын улс бүлэглэлийн алба ёсны логогоор тамгалсан байсан гэлээ.  
Одоогоор бичлэгийн үнэн бодитой эсэхийг нягталж амжаагүй байгаа аж. Алан хядах “Аль Кайда” бүлэглэлтэй хамтардаг Исламын улс нь өмнө нь олон удаа хүмүүсийг цаазалж буй бичлэгээ интернэтэд дэлгэж байсан юм. Тэдгээрийн дунд хуурамч бичлэг хэд хэдэн удаа байсан тул Этиопийн эрх баригчид холбогдох албаныхан бодит эсэхийг шалгах үүрэг өгчээ.

Г.Үжин

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих