Долдугаар сар хүртэл жолооны түр үнэмлэх ашиглана

olloo_mn_1429492868_joloo

Ирэх долдугаар сар хүртэл жолооны түр үнэмлэх олгохоор болжээ. Учир нь жолооны үнэмлэх хэвлэдэг “Смарт солюшн” ХХК-ийн Замын цагдаагийн газартай хийсэн гэрээ дуусгавар болжээ.

Энэ талаар Замын цагдаагийн газраас мэдээлэхдээ дахин тендр зарласан байгаа бөгөөд Ирэх долдугаар сараас жолооны үнэмлэх хэвлэгдэж эхлэх аж. Учир нь тендер зарлах хугацаа 45 хоног, үнэмлэхийн бэлдэц хэвлэхэд багадаа 60 хоног шаардлагатай юм байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих