Шарх нь бохирдож цусанд нь орсны улмаас нас баржээ
Өнгөрсөн бямба гарагт Түлэнхийн төвд хүргэгдэж ирсэн хүн нас барьсан байна. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай шалгахад, Баянзүрх дүүргийн 20-р хорооны иргэн, 43 настай, эрэгтэй Э гэгч байжээ. Тэрбээр тус дүүргийн 4-р хорооны оршин суугч 49 настай Н гэгтэй хамт архи ууж, улмаар маргалдан зодолдсон байна. Ингэхдээ баруун гарын бугалганы дотор хэсэгт битүү шарх авч, эмнэлгийн тусламж авч амжаагүй байхад нь шарх нь бохирдож цусанд нь халдварласнаас эмчилгээ авалгүй нас барсан аж. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
URL: