Өөрийгөө эрс өөрчилсөн хүмүүс

Их жин хасч чадна гэдэгтээ үнэхээр итгэхгүй байгаа бол дараах 5 хүний түүхийг уншаарай. Тэд бол “The Biggest Loser” реалити шоунаас өөрсдийгөө шинээр бүтээсэн оролцогчид юм.

Жоди Пренжер, Их Британи

21223

Тэр анх өөртөө маш их итгэлгүй нэгэн байжээ. Юм бүхнээс өөрийгөө тусгаарлан, дуу дуулах хүсэлтэй, байгалаас өгөгдсөн сайхан хоолойтой ч гадаад үзэмжээсээ болоод их ичдэг байж. Харин реалити шоунд зориг гарган оролцсоны дараагаар тэр жинхэнэ од болсон гэж болно. Радио телевизэд ажиллаж, өөрийн бие даасан 3 цомог гаргасан. Жоди 115кг-аас 61кг болтлоо хасч чадсан байна.

Кевин Мур, Австрали

21219

Энэ шоуны хамгийн хүнд жинтэй оролцогч бол Кевин Мур. Тэр энэхүү шоунд 2 удаа оролцсон. Анх орохдоо 255кг байсан ч уйгагүй хөдөлмөрийн үр дүнд 160кг болж чаджээ.

Кевин анх өвдөг сөгдөж чаддахгүй, гэдэс нь тулаад байдаг байж. Тэр харин жингээ хассаныхаа дараагаар, найз бүсгүйгээсээ өвдөг сөгдөн гэрлэх санал тавьж байжээ. Мэдээж найз бүсгүй нь түүнд зөвшөөрсөн.

Рейчел Фредриксон, АНУ

21222

Рейчел Америкийн The Biggest Loser реалити шоуны 15 дахь улирлын ялагчаар тодорсон. Тэр 118кг-аас 47кг болтлоо жингээ хасч, өөртөө бүрэн итгэлтэй болж чадсан бүсгүй. Одоо тэрээр өөрийнхөө selfie-г байнга хийдэг болсон.

Юля Фомина, Украин

21221

Юля 17 настайдаа 110кг жинтэй байжээ. Ийм их жинтэй юм чинь хүнтэй сууж чадахгүй гэж боддог байсан ч амжилттай гэрлэжээ. Гэхдээ тэрээр нөхрийнхөө дэргэд хувцсаа тайлахаас, нүцгэн байхаас ихэд ичдэг байж. Юля одоо бол 56кг жинтэй, зурагтаар өөрийн хоолны дэглэм, эрүүл амьдралын ач холбогдлыг байнга сурталчилдаг, сайхан бүсгүй болсон.

Мозес Киникини, АНУ

21220

Мозес бол жин хасахад нас бол чухал биш гэдгийг харуулж чадсан оролцогч. Тэрээр зөвхөн 1 долоо хоногийн дотор 18 кг хасч өөрийн рекорд тогтоож байсан. Энэ янзаараа хассаар байгаад 200кг-аас 130кг болтлоо хасч чадсан байна.

космополитан.мн


URL:

Сэтгэгдэл бичих