Пирамидыг хэн барьсан бэ?

114Энэ мэдээллийг эрдэмтэд аль болохоор нууц байлгах эрмэлзэлтэй байдгийг шууд хэлэх хэрэгтэй. Учир нь түүхийн сурах бичгүүдийн үндсэн дээр бүрэлдэн тогтсон бидний ертөнцийг үзэх үзлийг  үндсээр нь өөрчилж магадгүй болохоор тэр. Манай гараг дээрээс аварга биет хүмүүсийн оршуулга, араг ясны үлдэгдэл  зэргийг олоод удаж байна. Ийм олдвор дэлхийн өнцөг булан бүрээс, хуурай газраар зогсохгүй усан дор, далай тэнгисээс ч олдож байна.

Хэсэг судлаачид энэ асуудлыг олон жилийн турш судлаад, 12-20 000 мянган жилийн өмнө манай гараг дээр ямар амьдрал оршин байсан тухай бодит дүр зургийг гаргаж чаджээ.

Аварга хүмүүс 4-12 метрийн өндөртэй байсан агаад бие бялдрын асар их хүч чадлаас гадна ер бусын сод ухаантай хүмүүс байв. Зарим нь үлгэр домог гэж боддог, зарим нь үнэхээр байсан гэж итгэдэг Атлантууд биш байгаа?

Судлаачдын үзэж байгаагаар энэ аваргууд Египетэд төдийгүй, бүхий л гараг даяар пирамид босгожээ. Нийт пирамидийн тоо одоогоор 600 хүрээд байна. Гэхдээ яг өгөгдсөн геометр хэмжээсний дагуу шүү. Пирамидийг ямар нэгэн энгийн технологоор, боолуудын хүчээр босгоогүй байна. Өөрөөр хэлбэл, чулуун хавтангуудыг хол газраас зөөж авчраагүй, харин модон раманд бетон цутгаж хийсэн бүрэн цутгамал байгууламж аж.

Эдгээрийн зориулалт нь бидний ой ухаан хүрэхээргүй, ямар нэгэн сансрын энергитэй холбоотой эрчим хүчний эх үүсвэр байж магадгүй. Хожим нь дэлхий дээр өөр соёл иргэншил үүсч, египетчүүд пирамидыг босгосон агуу бурхдыг тахин шүтэж, пирамид дотор хаан угсаатныг оршуулах болжээ. Египетчүүд өөрсдөө тэднийг босгоогүй юм байна.


Энэ аварга биет хүмүүс хэрхэн бий болж, яаж сөнөж устсан бэ гэдэг л хамгийн сонирхолтой асуулт болоод байна.

Нэгэн цагт манай гарагийн таталцлын хүч, атмосферийн даралт шал өөр, дэлхийг тойрон Санчир гарагийн цагариг шиг мөсөн бүслүүр оршин байсан тухай таамаглалыг эрдэмтэд дэвшүүлээд байна. Иймээс дэлхий хүчилтөрөгчөөр маш баялаг байсан аж. Ийм нөхцөлд аварга биет хүн төдийгүй амьтад бий болж, эрчимтэй хөгжих боломжтой гэнэ. Хожим нь туйлуудын шилжилт зэрэг сансрын гаралтай өөрчлөлтүүдээс болж гарагийн мөсөн бүслүүр хайлж, дэлхийн гадаргуу дээр их хэмжээний усан хуй / галав юүлэх / болон бууснаас соёл иргэншил мөхөж, дэлхий дээр одоогийнхтой төстэй уур амьсгал тогтсон байж болзошгүй.


Аварга хүмүүс оршин байсан тухай баримтуудаас дурдвал:

1 – 1979 онд Мегалонг Взллийн Хөх уулнаас нутгийн оршин суугчид газраас цухуйсан аварга том чулуу олжээ. Хамгийн сонирхолтой нь, энэ чулуун дээр 5 хуруу бүхий маш том тавхайн мөр үлдсэн байв. Хуруунуудын урт 17 орчим см байжээ. Тавхайн мөр зарим газраараа харагдахгүй байсан ч тооцоо хийж үзвэл 60 см урттай байх байлаа. Ийм мөрийг 6 орчим метрийн өндөртэй хүн л гаргах боломжтой юм.

2 – 1950 онд Алан Макшир гэгч бульдозерчин нэрт амьтан судлаач Иван Сандерсенд захидал бичиж, Аляскад олдсон сонирхолтой олдворын талаар мэдээлжээ. Замын ажилчид нэгэн булшнаас 2 аварга том гавлын чулуужсан яс, нугалам болон хөлийн яс олсон байна. Гавал ясны өндөр 58 см, өргөн нь 30 см хүрч байжээ. Эртний аваргууд 2 эгнээ шүдтэй, хавтгай толгойтой байсан бололтой. Нурууны яс ч бас жирийн хүнийхээс 3 дахин том байжээ. Шилбэний яс нь 150-180 см хүрч байсан гэнэ.

3 – 1899 онд Германы Рур мужид уурхайн гүнээс 210-240 см өндөр хүмүүсийн чулуужсан араг ясыг олжээ.

4 – 1950 онд Өмнөд Африкийн алмазны орд газраас 45 см өндөртэй аварга гавал ясны хэсгийг олжээ. Хөмсөгний төвгөрийн дээд талд нь эврийг санагдуулам 2 хачин овгор байсан гэнэ. Олдворыг шинжилсэн антропологчид гавал яс нь 9 сая жилийн настай гэж тогтоожээ.

5 – Өмнөд Африкийн Окованго голын эргээр оршин суугчид эрт цагт энд амьдарч байсан аварга хүмүүсийн тухай олон домог ярьдаг. “ Аварга хүмүүс асар их хүчтэй. Нэг гараараа голын урсгалыг тогтоож чадна. Дуу нь нэг тосгоноос нөгөөд сонсогддог байв. Тэд өдөрт хэдэн зуун км явж ан хийнэ. Агнасан заан, усны үхрээ мөрөн дээгүүрээ тохоод гэртээ ирдэг байлаа. Тэд дал модны голоор хийсэн нум сумаар зэвсэглэнэ. Явахад нь газар чичирдэг байв “ гэж нэг домогт өгүүлжээ.

6 – Инкчүүдийн домогт: “ Аятарко Кусог хаанчилж байхад далайн цаанаас аварга том хүмүүс зэгсэн салаар хөвж ирсэн билээ. Хамгийн өндөр индиан тэдний өвдгөөр нь татаж байв. Тэд нүүрэндээ сахалгүй боловч, намирсан урт үстэй байлаа. Зарим нь амьтны арьс нөмөрсөн, зарим нь бүр нүцгэн байв. Нэг нь 50 хүний идэх хоолыг ганцаараа идэж байсан тул тэд эрэг хавийн газрыг цөлмөж дууссан юм. “ гэжээ.

7 – Эртний Вавилончуудын шавар бичээс бүхий самбарт: Вавилоны тахилч лам нар астрономын мэдлэгээ Амнөд Азид амьдарч байсан 4 метр гаруй өндөр аварга хүмүүсээс уламжлан авсан тухай бичсэн байдаг.

8 – 1000 жилийн өмнө амьдарч байсан Арабын хэрмэлч эрдэмтэн Ибн Фадлан Хазар хааны өргөөнд 6 метр өндөр хүний араг яс үзсэнээ тэмдэглэн үлдээсэн байдаг. Яг ийм хэмжээтэй араг ясыг оросын Тургенев, Короленко нарын сонгодог зохиолчид Швейцарт, Люцерний музейд үзсэн байна. Энэхүү аварга ясыг 1577 онд уулын агуйгаас Феликс Платнер гэгч эмч олсон тухай тэдэнд ярьж байжээ.

9 – 4-6 метр хүмүүс хамгийн том нь биш байсан бололтой. Испанчууд Америкийг байлдан эзлэхдээ ацтекуудын нэгэн сүмд 20 метрийн өндөртэй араг яс байхыг олжээ. Аймшигтай  хэмжээ байгаа биз? Испанчууд үүнийг Римийн пап ламд бэлэг болгон илгээсэн байна. Мөн 19-р зууны эхээр АНУ-ын Ерөнхий археологичоор ажиллаж байсан Уитни гэгч эрдэмтэн 2 метрийн диаметртэй гавал ясыг судалж байжээ. Түүнийг Огайо мужийн нэг уурхайгаас олсон гэдэг.

10 – Аварга хүмүүс оршин байсныг гэрчлэх тодорхой баримтуудын нэг бол тэдний асар том хөлийн мөр юм. Тэдгээрийн хамгийн алдартай нь Өмнөд Африкт оршдог. Түүнийг Стоффел Кётци хэмээх нутгийн фермер өнгөрсөн зууны эхээр олсон байна. Хадан хясааны хананд зүүн хөлийн мөр 12 см гүн шигдэж босоо байдалтай үлджээ. Түүний урт нь 1 м, 28 см ажээ. Аварга хүний гишгэсэн зөөлөн хөрс цагийн уртад хатуурч чулуу болон хувираад геологийн процессийн үр дүнд босоо байдалтай тогтсон бололтой.
Гайхал төрүүлэм нэг зүйл байгаа юм. Яагаад эдгээр яснуудыг дэлхийн нэг ч музей үзүүлдэггүй юм бэ? Үүнд судлаачид санал нэгтэйгээр дараах хариултыг өгч байна: Эдгээр гайхалтай олдворуудыг зориудаар нууж байгаа хэрэг. Эс тэгвэл Дарвины хувьслын онол сүйрэн унаж, хүн төрөлхтний гарал үүсэл, дэлхийн түүхийн талаарх бүхий л сургааль өөрчлөгдөх болно шүү дээ.


Бид яагаад жижгэрчихсэн юм бол?

Доктор Карл Бомын үзэж байгаагаар эрт цагт байгаль, цаг уурын тодорхой нөхцөл хүний биеийн хурдтай өсөлтөнд нөлөөлж байсан, дараа нь энэ нөхцөл өөрчлөгдөхийн хамт хүн жижгэрсэн байж болох үндэслэлтэй. Манай гарагийн озоны давхарга үлэмж зузаан байснаа галав юүлснээс хойш нимгэрч, 7-ны нэг нь үлдсэн. Ингэснээр нарны радио идэвхт туяаны хамгаалалт багасаж, энэ нь амьтан, ургамал, хүнд нөлөөлсөн байх гэж тэрээр таамаглаж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих