Нүүрс тээвэрлэлтийн үнийг нэмжээ
“Улаанбаатар төмөр зам” компанийн зүгээс дотоод дахь нүүрсний тээвэрлэлтийн тарифыг 15 хувиар нэмжээ.
Шалтгаан нь нүүрс тээвэрлэлт алдагдалтай ажиллаж байгаатай холбоотой. Холбогдох мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар нүүрсний тээвэрлэлтийн үнийг км тутамд 15 хувиар нэмэгдүүлснээр нэг тонн нүүрсний тээвэрлэлтийн өртөг км тутамд 18 төгрөг болох аж.
Харин энэ шийдвэрийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ.
Учир нь дотоодын нүүрсний тээвэрлэлтийн үнийг нэмснээр хэрэглэгчдэд хүрэх цахилгаан дулааны үнэд нөлөөлж, үнийн дарамтад оруулах эрсдэлтэй юм байна.
URL: