Мобикомын 3G сүлжээнд доголдол үүсчээ
Өчигдөр өдрөөс эхлэн Мобикомын 3G сүлжээ доголдол үүсчээ. Үүнээс үүдэж яриа болон Дата хэрэглээ мөн мэссэж зэрэг үйлчилгээнүүд доголдож эхэлдэг байна. Засвартай байгаа гэснээс өөр тайлбар мэдээлэл өгөхгүй байна. Хэрэглэгч та бүхэн мобикомын салбар дээр очиж тохиргоо хийлгэх буюу хэрэглэгч гар утсаа хэвийн ажиллуулахын тулд 2G сүлжээнд тохируулах хэрэгтэй юм байна. Маш олон хэрэглэгчид утасны сүлжээ унаж ярьж болохгүй байгаа учраас бухимдалаа илэрхийлж Мобикомын лавлах утасруу залгаж байгаа аж.
URL: