ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэнгийн халсан ажилчид Төрийн албаны зөвлөлд ялалт байгуулжээ
Жил бүр Гадаад хэргийн яамнаас нийт Дипломат төлөөлөгчдийн газарт ээлжит болон ээлжит бус дотоодын аудитын хяналт шалгалтыг хийдэг. Тэгвэл энэхүү шадгалтийг хийхдээ эрхэм сайд Л.Пүрэвсүрэн алба хаагчдынхаа дургүйцлийг багагүй хүргээд авсан бололтой. 43 дипломат ажилтныг “Өөрсдийн зарлаар ирж шалгалт өг, эсвэл ажлаа өг” хэмээсэн талаар хэвлэлийнхэн онцлоод байгаа. Гэтэл дипломат албаны тухай хуульд ийм төрлийн шаардлага огт байх ёсгүйг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.
Үүгээр зогсохгүй тэрбээр төрийн албаныхныг хоморголон халсан асуудлаараа Төрийн албаны зөвлөлөөс “банга” хүртэх шинжтэй байгааг энд дурдах нь зүйтэй биз ээ.
Тодруулбал, оны өмнөхөн Гадаад хэргийн яам байгуулагдсан ойгоо тэмдэглэж байсан үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар яамныхаа 142 ажилтныг чөлөөлсөн гэдгийг эх сурвалж мэдээллээд байна. Улмаар эдгээр ажилчдаа эргүүлэн ажилд томилсон ч багагүй будлиан үүсгэснийг эх сурвалжууд онцоллоо. Хамгийн гол нь ажилчдаа халах, эргүүлэн томилох явцад 32 хүн ажилгүй болж үлдсэн байна. Эдгээр халагдсан ажилчдын хувьд Төрийн албаны зөвлөлд хандаж Төрийн албаны болон Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтуудыг зөрчсөн гэдгийг тогтоолгож, хууль бусаар халсан гэдгийг нь баримтжуулжээ.
Гэвч Л.Пүрэвсүрэн тэргүүтэй удирдлагууд нь уг шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хойрго хандаад байгаа учир хохирсон ажилчдын зүгээс шүүхэд хандахаар болоод байна.
URL: