В.Путиныг “Их долоо”-гийн уулзалтад урьсангүй

6033c9f5ec8df3780620b8c6782506e5Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер Оросын удирдагчийг ирэх 6-р сард болох “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтад урихаас татгалзсан тухай “Reuters” агентлаг мэдээллээ.

ОХУ -ыг Украины эсрэг баримталж буй бодлогоо өөрчилж, Крымээс татгалзах хэрэгтэй гэж Штайнмайер үзэж байгаагаас ийнхүү шийдвэрийг гаргасан аж.

“Их долоо”-гийн бүрэлдэхүүнд Герман, АНУ, Франц, Их Британи, Итали, Канад болон Япон гэсэн долоон улс багтдаг бөгөөд өнгөрсөн оны 3-р сард Нидерландын Гааг хотноо АНУ болон дэлхийн тэргүүлэх орны удирдагч нар хуралдаж, ОХУ-ыг “Их найм”-аас хасах шийдвэр гаргасан билээ.

Энэ нь ОХУ Крымыг өөрийн газар нутагт нэгтгэсэн явдалд өндөр хөгжилтэй орнуудын зүгээс барьж буй нэг томоохон хариу үйлдэл юм. Харин үүний хариуд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Их наймын бүлгээс хасагдах нь тийм ноцтой асуудал биш. Их Найм бол албан бус байгууллага. Албан ёсны гишүүнчлэл гэж байхгүй, тийм болохоор аль нэг улсыг хөөх нь статус байхгүй гэсэн үг. Эдийн засаг, санхүүгийн бүхий л асуудлыг Их 20-ийн уулзалтаар шийддэг” хэмээн мэдэгджээ.

О.Мөнхдуулга

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих