Орон нутгаас 1.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ

Сангийн яамнаас гаргасан судалгаагаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага өнгөрсөн сарын байдлаар 1970.1 тэрбум төгрөгөөр төлөвлөгджээ.

uls_552b0ded1e5cb_1

Харин үүнээс 1373.0 тэрбум төгрөгийн буюу 69.7 хувийн, улсын төсвийн зарлага 1388.1 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 991.4 тэрбум төгрөгийн буюу 71.4 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Тодруулбал, орон нутгийн төсвийн зарлага 410.5 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгдсөн нийт зардал 65.6 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд орон нутгаас улсын төсөвт 1.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж. Харин хүний хөгжил сангийн зарлага 63.9 тэрбум төгрөгт хүрч, 99.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус сангаас хүүхдэд олгож байгаа бэлэн мөнгөний санхүүжилтээр 60.9 тэрбум төгрөгийг олгоод байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих