Супер одуудын үхлийн шалтгаан

Британийн алдартай дуучин 27 настай Эми Уайнхаусыг оршуулах ёслол саяхан болсон. Түүнийг долдугаар сарын

25-нд Лондон дахь гэртээ нас барсан байхыг олжээ. Дуучин бүсгүйн үхлийн шалтгаан одоогоор тодорхой болоогүй ч тэрдэлхийн супер одуудын эм эсвэл архи, хар тамхины тунг хэтрүүлснээс болж амиа алдсан хэргийн жагсаалтыг нэмж болох юм.

Ийм байдлаар хорвоог орхисон одуудын дийлэнх нь залуухан бас маш их авьяастай байсан

. Тэдний гялалзах авьяас нас барсан хойно нь ч шүтэн бишрэгчдийг нь байлдан дагуулсаар байдаг юм. Гэхдээ бүх зүйл өөрийн гэсэн орон зайтай. Архинд донтож, хар тамхинд мансуурч зугаацах нь эцэстээ амьдралыг нь улам хэцүү болгож тэр их стрессээсээ болж өөрсдийгөө үхэлд хүргэсэн оддын жагсаалтанд поп дуучид, рок хөгжимчид, Холливудын алдартай жүжигчид ч байна.

Попын хаан Майкл Жексон

(1958–2009) Хувийн эмч нь түүнд lorazepam, diazepam, midazolam эмүүдийг их хэмжээгээр дур мэдэн өгсний улмаас зүрх нь зогсч үхэлд хүргэсэн.Рок хөгжимчин Курт Кобэйн

(1967–1994) Олон жил хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн тэрбээр 27 настайдаа мансуурсан үедээ толгойдоо буудаж амиа хорлосон.

Жааз дуучин Билли Холлидэй

(1915-1959) Олон жил архи ууснаас болж түүний элэг ажиллагаагүй болсон.

Тулааны урлагийн мастер Брюс Ли

(1940–1973) Тархины өвдөлтийн эсрэг өвчин намдаах эм олон жил уусан нь үхлийн шалтгаан болсон гэж үздэг.

Хөгжимчин Жим Моррисон

(1943–1971) Геройн хэтрүүлэн хэрэглэснээс болж зүрх нь зогссон. аГХолливудын жүжигчин Британи Марфи

(1977–2009) Түүний үхлийн шалтгаан pneumonia, an iron deficiency зэрэг эмийг нэг доор уусантай холбоотой.Жүжигчин Хэт Лэдгэр

(1979–2008) Мөн л олон төрлийн эмийг нэг дор бөөнөөр нь ууссанаас амиа алдсан. Жүжигчин Ривер Феникс

(1970–1993) Хар тамхичин байсан тэрбээр геройн болон кокаины тун хэтрүүлсэн.Рок-н-роллын хаан

Элвис Пресли (1935–1977) Түүний зүрхний хэм алдагддаг байж.Нас барсных нь дараа хйисэн шинжилгээгээр түүний биед ethinamate, methaqualone, codeine болон бусад төрлийн унтуулах, тайвшруулах үйлчилгээтэй эм их хэмжээгээр байсныг тогтоожээ. Жүжигчин Мэрилин Монро (1926-1962)

Нойрны эм их хэмжээгээр хэрэглэсэн нь нэрт жүжигчин бүсгүйн үхлийн шалтгаан болж дэлхий дахинд шуугиан дэгдээсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих