Улс төрийн лоббигоор олсон их наяд
Америкийн Sunlight Foundation ТББ улс төрийн лоббигоор хичнээн мөнгө олдгийг судалжээ. Экспертүүд бараг 14 сая бичиг баримтыг судлаж дүн шинжилгээ хийсэн байна. Судалгааны үр дүнгээр америкийн 200 корпораци 2007-2012 оны хооронд лобби хийх кампанит ажилдаа 5,8 тэрбум доллар зарцуулж үүнийхээ хариуд 4,4 их наяд долларын ашиг хүртжээ. Гурван жилийн өмнө ZeroHedge.com онлайн хэвлэлийн газар улс төрийн лоббийн ашгийн хэмжээг гаргажээ.
Газрын тосны субсид хэлбэрээр 5,9 мянган хувиар харин татварын хөнгөлөлт хэлбэрээр 22 мянган хувийн ашигтай байдгийг тогтоосон байна. Судлаачдын дүгнэж байгаагаар дээр дурдсан 4,4 их наяд доллар гэдэг бол Америкийн татвар төлөгчдээс орсон 6,5 их наяд долларын гуравны хоёр нь гэсэн үг юм. Тэгэхээр компаниудын улс төрийн лоббид зарцуулсан 5,8 тэрбум доллар нь татвар төлөгчдийн мөнгөний 3/2 той тэнцэж байна. Улс төрийн хувьд идэвхтэй корпорацуудын гаргасан нэг доллар нь засгийн газраас эргээд 760 доллар болж орж байгаа хэрэг юм.
үндэстэн.мн
URL: