Цагдаагийн ажилтны амийг хөнөөжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаан давааны хогийн цэг орчимд нэгэн эмэгтэйг 70 гаруй удаа хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг энэ сарын 16-нд гарсан байна. Хэргийн мөрөөр УМБГ, Эрүүгийн цагдаагийн газар болон тус дүүргийн цагдаагийн алба хаагчид шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч эмэгтэй Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст ажилладаг байжээ. “Нарантуул” олон улсын худалдааны төвд нохой хулгайлж зардаг өсвөр насны дөрвөн хүүхэд хэргийг үйлдсэн байж болзошгүй байна.

М.Болд
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих