Нийслэлийн прокуророор Б.Амгаланбаатарыг томиллоо
Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан тушаал гаргаж, Нийслэлийн прокуророор Б. Амгаланбаатарыг томилов.
УЕПГ-ын Тамгын газар нийслэлийн прокурорт нэрээ дэвшүүлсэн зургаан хүний хүсэлтийг энэ сарын 7-ны өдөр хүртэл хүлээн авсан юм. Хуулийн байгууллагад 10-аас доошгүй жил, тухайлбал, аймаг, нийслэл, дүүрэг, тээвэр зэрэг прокурорын газарт туслах прокуророос дээш албан тушаалд ажиллаж байгаа, сахилгын шийтгэлгүй байх ёстой гэсэн сонгон шалгаруулалтаас нийслэлийн прокурорыг онцлон томилсон байна. Б.Амгаланбаатар нь Улсын мөрдөн байцаах газрын дарга, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтсийн дарга, ЦЕГ-ын Хүний нөөцийн даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай хуульч юм.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: