Хэт даврагч болохоор явсан иргэдийг саатуулжээ

ОХУ-ын таван иргэн Иракийн хэт даврагч Халифын вант улс бүлэглэлд элсэхээр явж байхдаа Туркийн гаалийнханд баригдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд Турк, Сири улсаар дамжин Иракт очих төлөвлөгөөтэй байсан гэнэ. Энэ сарын эхээр хэт даврагч болохоор төлөвлөж байсан Оросын хоёр иргэнийг Туркийн цагдаа нар баривчилсан билээ. Тэрд мэдүүлгийнхээ үеэр хэт даврагч болох төлөвлөгөөтэй байснаа дурьджээ.

1e3hfrpi25tl7g08at3guucir4

Оросын албаны хүмүүс Турк улсад баригдсан иргэдээ эргүүлэн татах, ямар зорилгоор хэт даврагч болох гэж байсныг тодруулахаар тус улсад хүрэлцэн иржээ. Тагнуулын мэдээгээр “Халифын улс”-д Оросын 80 гаруй иргэн тулалдаж байгаа гэнэ. Өнгөрсөн нэгдүгээр сард Сергей гэх 12 настай хүү тагнуулын хэргээр баригдсан залууг буудаж буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих