Насанд хүрээгүй охид биеэ үнэлж байна

597596a569d3d4d8bigГулгаа” массаж хийх нэрийдлээр биеэ үнэлдэг охидуудыг цагдаагийн газраас баривчилжээ. Зарим нь дуудлагаар ирээд массаж хийхгүй, харин бэлгийн харилцаанд ордог юм байна. Массаж хийдэг охидууд нь тусдаа байдаг гэнэ.

Ийнхүү насанд хүрээгүй хоёр охин “Гэр бүл цатгалан амьдралтай байсан бол өдий багаасаа ийм ажил хийхгүй шүү дээ. Мэдээж, бидэнд бэлэнчлэх сэтгэлгээ байна. Сарын 400 мянгын цалинтай, байрны төлбөр 250 мянган төгрөг. Сургуулиа хаячихсан. Хотод орж ирээд хоёр жил болж байна. Төв, Архангай аймгийнх. Байрандаа наймуулаа байдаг бөгөөд бусад нь ч биеэ үнэлдэг, таньдаг эгч маань биднийг зуучилдаг” гэжээ.

Жижгээ гэх эмэгтэй тэднийг зуулчилдаг бөгөөд зуучилсан мөнгөнөөсөө хувь хүртдэг нэгэн гэнэ. Өнгөрсөн онд л гэхэд биеэ үнэлэхийг зуулчилсан гэх 17 үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа ажээ.

викимон.мн

URL:

Сэтгэгдэл бичих