“Lane Bryant” мяраалаг эмэгтэйчүүдийг дэмжив
АНУ-ын “Lane Bryant” брэнд алдарт “Victoria’s Secret”-ээс нийгэмд тулгадаг эмэгтэйчүүдийн биеийн галбир, гоо сайхны үнэлэмжийн эсрэг тэмцдэг ажээ. “Victoria’s Secret” өнгөрсөн жил хөхний даруулгын цуглуулгынхаа сурталчилгааг “The Perfect Body” буюу “Төгс бие” гэж нэрлэсэн нь нэлээд шүүмжлэлд өртсөн билээ. 30 мянга гаруй хүн тус брэндийг олон нийтээс уучлал хүсэн сурталчилгааны нэрээ өөрчлөхийг шаардах бичигт гарын үсэг зурсан бөгөөд “Victoria’s Secret” арга буюу сурталчилгааны аянаа “A Body for Every Body” гэж арай аядуу нэрлэхэд хүрчээ.
Ямар ч эмэгтэй өөрийгөө дур булаам, үзэсгэлэнтэйг мэдрэх эрхтэй гэж үздэг “Lane Bryant” брэнд мяраалаг эмэгтэйчүүдэд зориулсан “Cacique” нэртэй дотуур хувцасны шинэ цуглуулгын сурталчилгаагаа эхэлжээ.
Эх сурвалж: www.polit.mn
URL: