Монголчууд мундаг юм аа! Тэд биднээс зүгээр л холдож байна

797ab32ecc8c5e9e66ef69d185df7584_x3Эрдэмтэн экологич, нийгмийн зүтгэлтэн Наталья Тумурееватай хийсэн ярилцлага, түүний өвөрмөц бодол санаа.

Н.Тумуреева нь «Яблоко» намын «Зеленая Россия-Ногоон Орос» фракцын Буриадын бүс нутгийн салбарын тэргүүн, Буриад Улсын Боловсролын яамны харьяа экологи-биологийн сургалтын төвийн дэд захирал, байгаль орчны олонд танигдсан мэргэжилтэн юм. Э.Гомбоев түүнд Байгал нуурын тухай, эрчим хүчнийхэн болон монголчуудын талаар асуулт тавьжээ.

Байгал нуурын усны түвшин яагаад уначихав?

-Байгал нуурын түвшин өвөлдөө доошилж, зундаа дээшилж үргэлж хэлбэлзэж байдаг гэдгийг ойлгох нь хэрэгтэй. Нуурын өөрийнх нь байгалийн унаган төрх ийм юм. 2001 онд Засгийн газрын тогтоол гарч нуурын  доод түвшинг 456 метр, дээд түвшинг 457 м /далайн түвшнээс дээш/ байлгах шийдвэр гарсан. Энэ бол Эрхүүгийн УЦС ашиглалтад орсоноос хойш 40 жилийн хугацаанд тогтсон түвшинтэй ойролцоо юм. Иймд экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Шуудхан хэлэхэд эрчим хүчнийхэн Байгал нуурыг үйлдвэрлэлийн зориулалтаар юүлчихгүй байх л зорилгоор тогтоосон хэмжээ юм.

Энэ бол Байгал нуурт эерэг нөлөөтэй, эрхзүйн цөөхөн зохицуулалтын нэг юм. Гэтэл яг одоо усны түвшин тогтоосон хэмжээнээс 10см –аар унаад байна. Энэ нь түгшүүрийн дохио юм.

[Байгал нуураас эх авдаг цорын ганц Ангар мөрөн дээр 3 усан цахилгаан станц (УЦС) нэгэнт байгуулчихсан. Эдгээр нь Эрхүүгийн, Братскийн, Усть-Илимскийн УЦС-ууд ба “Иркутскэнерго” ХК-д бүгд ордог, түүний эзэн нь Путины ойрын найз Олег Дерипаска юм. – Зохиогчийн тайлбар]. [Тайлбар: Энэхүү нийтлэлд дурдагдаагүй 2297 МВт хүчин чадалтай Богучанскийн УЦС нь Ангар мөрний 4 дэх том станц юм].

Өнгөрсөн жил Оросын цаг уурын алба зун нь үер болно гэж буруу таамагласан. Тэр хавар нь Байгал нуурын түвшин дээд цэгтээ дөхөж очсон үед Эрхүүгийн эрчим хүчнийхэн үүнийг ашиглаж ус ихээр гаргасан. Оросын цаг уурын алба эдгээр тоог зөвхөн урьдчилан таамагласан. Энэ нь эцсийн шатны үнэн бас биш юм.

Энэ нь эрчим хүчнийхэнд хэрэгтэй байсан юм биш үү?

-Тиймээ, энэ нь нэмэлт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл ийм учраас их хэмжээний ашиг олно гэсэн үг. Гэтэл зун нь хуурай, гандуу байсан нь энэ оны нэгдүгээр сард усны түвшин доод хэмжээнд хүргэхэд хүргэсэн юм. Энэ үед эрчим хүчнийхэн урсацад нийлүүлэх усны хэмжээгээ багасгах ёстой байсан боловч лоббидсоор байгаад нуурын усны түвшинг тотоосон доод хязгаараас нэг удаа буулгаж болно гэсэн тогтоол Ерөнхий сайд Медведевээр гаргуулж дөнгөсөн юм. Уг баримт бичигт Эрхүүгийн УЦС-аас доош орших аж ахуй болон эдийн засгийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах зорилготой гэж заасан. Албан ёсоор тодорхой тоо байхгүй боловч нуурын усны түвшинг зөвшөөрөгдөх доод түвшнээс 20 см хүртэл доошоо байхаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, эрчим хүчнийхэн түвшинг үүнээс илүү бууруулж чадна гэсэн үг.

 

Байгаль нуурын эрэгт цэвэрлэгээ хийж байгаа экологийн үйл ажиллагаа.

Ийм нөхцөл байдал үүссэнд хэн буруутай вэ?

-Хэдийгээр би манай Буриадын Засгийн газрын талд дуугарч байгаагүй ч энэ тохиолдолд тэд усны түвшинг буулгахын эсрэг байсан юм шүү. Гэтэл Оросын Засгийн газар “Иркутскэнерго”-ийн эрх ашгийг хамгаалсан. Яг юу болсон бэ гэхээр Госгидромет алддагаараа л алдсан, үүн дээр хуурайшилт ихтэй зун болсон. Эрчим хүчнийхэн сэмхийг ашигласан. Ер нь энэ бол зохиомлоор үүсгэсэн хямралт байдал байсан. Энэ бүхэн төрийн байгууллагуудын юуч хийдэггүй, ажилдаа сэтгэл гаргадаггүйгээс ерөнхийдөө болж буй. Холбогдох байгууллагууд, мэргэжлийнхэн үүнийг бүгд мэдэж байсан. Зүгээр л амаа хамхиад байцгаасан. Иймэрхүү байдал манай Орос улсад үргэлж гарч байдагдаа. Хуурайшилт ихтэй зун, эрчим хүчнийнхэн их хэмжээний ус гаргаснаас нуурын усны түвшин унаж байгааг бүгд л мэдэж байсан. Гэвч хэн ч юу ч хийгээгүй!

Бид цаашдаа яаж Байгал нуурын эрэгт амьдрах болж байна, эрчим хүчнийхэнд ч яахав энэ болдог юм байж. Ингэж орлогын хойноос хөөцөлдөж ирээдүйд ийм юм бас хийгдээд байвал яах вэ?

-Оросын төрд бусад зорилго, зорилтуудтай харьцуулахад Байгал нуурын давтагдашгүй экосистемийг олон улсын гэрээ хэлэлцэд заасанчлан хадгалж үлдэх нь хамгийн чухал байх ёстой. Ингэх юм бол Оросын цаг уурын албаны мэдээ ч илүү бодитой гарах байх.  Эрчим хүчнийхэн ч өөрсдийн лоббинд найдахаа болино. Манай Буриадын эрх баригчид Байгал нуурын дагуух суурьшил дэд бүтэц нуурын ус хэт багасах ихсэх тохиолдолд дасан зохицох төлөвлөгөө гаргах шаардлагатай.  Юуны өмнө Эрхүүгийнхэн өөрсдийн инженерийн болон ус авах байгууламжууд, дэд бүтцийг үүнд зохицуулан ажиллуулдаг байх хэрэгтэй. Эрхүүгийнхний талд ороод байна гэдэг нь нуурыг юүлэхийг зөвшөөрч байна гэсэн үг юм.

Тэд яагаад энэ эгнэшгүй нуурыг усан сан шиг ашиглачихаад өөрсдийн байгууламжуудыг засч сайжруулахгүй суугаад байдаг байнаа? Тэд энэ арга хэмжээ нь өртөг ихтэй, Байгаль нуураас ус авч ашиглах нь хялбар гэцгээдэг.

Байгаль нуурын усны түвшин доошлоход бидэнд ямар аюул нүүрлэх вэ?

-Нэгдүгээрт, Хүлэртэй газар нь дахиад шатаж эхэлнэ. Ийм түймрийг дээрээс нь унтрааж болдоггүй. Зөвхөн хөрсний ус дээшилсэн үед унтардаг. Хоёрдугаарт, эрэг орчмын суурин тосгодын худгуудад ус багасч, оршин суугчид ундны усгүй болох аюул нүүрлээд байна. Мэдээж хэрэг загасны тэжээлийн нөөц болдог гүехэн ус татарч хуурайшна. Гарах уршгийг бүгдийг тооцоолоход хүндрэлтэй. Ямар ч байсан экологийн гамшиг болох магадлал байна. Байгальд бүх зүйл амин холбоотой байдаг.

Ус хэзээ дээшилэх бол?                  

- Сергей Донской [ОХУ-ын Байгаль орчны яамны тэргүүн – зохиогчийн тайлбар] 4-р сарын хоёрдугаар хагасаас эхлэн Байгал нуурын усны түвшин нөхөгдөж дээшилнэ гэж мэдэгдсэн. Ийм мэдэгдэл хийх хангалттай үндэслэл түүнд байгаа байх. Гэхдээ энэ чинь  хэр зэрэг тунадас унаснаас хамаардаг байгалийн жам ёсны үйл явц. Энэ өвөл хур тунадас бага унасан мэдээ надад байгаа. Харах л үлдэж.

Оросын тал Монголын Сэлэнгэ мөрөн дээр «Шүрэн»-гийн УЦС байгуулах, түүний цутгалууд дээр УЦС байгуулах төслийг хэрэгжүүлэхэд санаа зовж байгаа. Байгал нуурын эгнэшгүй экосистемд энэ нь гамшиг учруулах уршигтай гэж буй. Иймэрхүү болгоомжлол хэр зэрэг магадлалатай вэ?

-Тиймээ, нөлөө гарна. Тэгэхдээ цутгалууд дээр гарах аливаа өөрчлөлт нь манай талд нөлөө үзүүлнэ. Миний мэдэж байгаагаар төсөл яг ч бэлэн болоогүй, зөвхөн бодлогын баримт бичиг байгаа. Монголчууд мундаг юмаа! Тэд Орос улсыг хараад бид чухам яаж явж байгааг ажиглаад биднээс холдож байна. Бид тэдэнд цахилгаанаа худалдаж байгаа. Тэд өөрсдийн эрчим хүчний эх үүсвэртэй болохыг чармайж байна. Энэ нь иргэдээ цахилгаанаар хангахаас гадна уул уурхайн баялагаа боловсруулахтай холбоотой юм. Цахилгаан эрчим хүч гэдэг нь жишээлбэл Хятадад зарж болохуйц бүтээгдэхүүн юм. Тэгээд ч агаарын бохирдол тэдний хувьд том асуудал болоод байгаа юм. Яагаад гэвэл тэдний цахилгаан эрчим хүчний дийлэнх хэсгийг нүүрс түлж гаргаж авдаг. [Зарим нэг судалгаагаар бол 90% хүртэл-Зохиогчийн тайлбар]

«Шүрэн»-ийн УЦС-ыг барьж байгуулах тухайд одоогоор талууд Засгийн Газрын түвшинд мэдээлэл солилцох түвшинд одоогоор явж байгаа. Хүрээлэн буй орчинд энэ нь хэр хэмжээний хор холбогдолтойг тогтоохын тулд мэргэжилтнүүд, шинжээчдийн групп байгуулагдаж байгаа. Оросын тал улсын захиалгаар судалгаа хийхээр баримт бичиг боловсруулж байна. Надад энэ асуудлаар орон нутгийн эрх баригчдаас ирүүлсэн дөрвөн албан бичиг байна. Тэд бидэнтэй бүрэн санал нэг байгаа ба анхааран үзэж, хяналт тавьж ажиллаж байгаа гэж байсан.

Эх сурвалж: http://eghpp.mn


URL:

Сэтгэгдэл бичих