“PEUGEOT” явуулын гал тогоо

Францын авто машин үйлдвэрлэгч алдарт “PEUGEOT” компани цоо шинэхэн, мөн хувьслын хамгийн том илэрхийлэл болсон “Le Bistro du Lion” буюу “Арслангийн явуулын түргэн хоол”-ыг танилцуулж байна.

Компани бүтээгдэхүүний консептыг нарийн тооцоолон гаргасны эцэст үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэх юм байна. Энэ талаараа хэлэхдээ “Явуулын хоолны газар бол бараг хүн бүрийн л мөрөөдөл шүү дээ.

Бид мөн цаашид хүнс, ресторан үйлчилгээний салбарт илүү хүчтэй хөл тавих гэж байна. Үүний дүнд л ийм шийд гаргасан” гэжээ. Одоогоор дэлхийн хэмжээний хэд хэдэн томоохон ресторанууд ийм үйлчилгээг сонирхож компаниас урьдчилсан захиалга хүссэн байна.

Үзүүлэлт гэхээсээ илүү дотоод тоноглол нь анхаарал татах уг баялаг хүлэг гриллийн хавтан, 300литрийн хөргөгч, 400 литрийн шал доогуурхи хөлдөөгч зэрэгтэй.

Компани одоогоор ганцхан ширхэг бодит загварыг үйлдвэрлэсэн бол ирэх долоо хоногт үйлчилгээнд нэвтрүүлэх гэж байна. ирэх долоо хоногт буюу энэ сарын 14-нд 2015 оны Миланы экспо, загварын долоо хоногт хэрэглэгчиддээ үүд хаалгаа нээх юм байна.

Дэлгэдэг загвартай, ширээ болгон ашиглах боломжтой хөрвөдөг төмөр хүлэг амьд гал тогоо гэсэн нэрээр олонд танигдаж байгаа юм.

Компани бүтээгдэхүүний үнийг нууцалж байгаа ч өөр дээрээ зуух, хөргөгч, хөлдөөгч, миксер, тэр бүү хэл кофений машиныг ч багтаасан явуулын гал тогоо өндөр үнэд хүрэх нь гарцаагүй.

 


URL:

Сэтгэгдэл бичих